ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр саатуулжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 22-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваагийн Авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас ажлын өрөө болон  гэрт нэгжлэг хийж, өчигдөр ШШГЕГ-ын хорин ангид саатуулжээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан  тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваатай хамт тус газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ш нарыг ажлаас нь түдгэлзүүлсэн гэх мэдээллийг ХХҮЕГ-аас үгүйсгэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.