Гоо сайханд онц хэрэгтэй олон талын ашигтай шидэт шингэнийг хэрхэн гаргаж авах вэ

Twitter Print
2021 оны 01-р сар 30-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Оросуудын үе дамжин хэрэглэсээр ирсэн "Шидэт шингэн"-ийг гаргаж авах жорыг хуваалцья. "Шидэт шингэн"-ийг хоёр аргаар гаргаж авч болдог.

"ШИДЭТ ШИНГЭН" ГАРГАЖ АВАХ СОНГОДОГ АРГА:

Танд сүү, зөөхий байхад л болно. Сүү нь харин ориг байх хэрэгтэй. Зөөхийний хувьд (Erhmann Сметановна) байвал зүгээр байдаг.

Хоёр л задгай сүү буцалгаад бүлээн буюу 45-50 градус болоход нэг 185 гр цөцгий (Erhmann Сметановна) нэмж хутгаад, саванд хийгээд, таглаад, дулаахан хучаад хонуулна.

Өглөө бол тараг болчихно. Энэ таргыг тарганд дургүй хүүхэд ч идчихдэг шүү. Тэгээд гурил шигшигч шанагандаа марль давхарлаж тавиад дотор нь таргаа хийгээд 5-6 цаг орчим шүүгээд крем чиз бэлэн.

Шигшигч байхгүй бол марльд боогоод өлгөөрэй. Шингэн гоожихоо болингуут бэлэн болчихлоо гэсэн үг шүү. Үүнээс гарц нь 1 л крем чиз орчим. Жоохонг буюу 200-300гр шилэнд хийгээд хөргөгчинд хадгалвал хөрөнгө шүү. Дараа цөцгийнийхээ оронд хийгээрэй.

"ШИДЭТ ШИНГЭН" ГАРГАЖ АВАХ ХЯЛБАРШУУЛСАН АРГА:

500 гр тараг, 500 гр зөөхий (цөцгий биш) хооронд нь холиод хөлдөөгөөд, бүрэн хөлдсөний дараа цэвэр марль эсвэл нимгэн даавуунд хийгээд өлгөөд шүүнэ. (Доор нь цэвэр түмэн тавьж тосох)

Ойролцоогоо 24 цагийн дараа шар сүү шүүгдэнэ. Шүүгдсэн шар сүүгээ хуучин нүүрний мистны савандаа хийгээд хөргөгчинд хадгална. Долоо хоногт 2-3 удаа хуйх руугаа болон үс рүүгээ шүршээд гялгар уут юмуу үсний уут өмсөөд 30 минут байлгана.

(Шар сүүгээ цацахаас өмнө үсээ сайтар угаасан байна) 30 минутын дараа үсээ ангижруулагч хэрэглэхгүйгээр зайлаад унтана. (Ангижруулагчийн шаардлагагүй үс зөөлөрсөн байна)

Маргаашнаас үс мэдэгдэхүйц зөөлөрч намирч, уналт, хуурайшилт бага багаар арилна.

Анхаарах зүйлс: Шидэт шингэнээ шүрших үедээ хуйхандаа сайтар массаж хийж өгвөл илүү үр дүнтэй. Хуйхны тослогын балансыг тогтворжуулдаг тул урт хугацаанд тууштай хэрэглэсэн тохиолдолд үс шимээр тэтгэгдэнэ.

Шар сүү шүүж үсэндээ шүршиж хэрэглэхээс гадна марлинд шахагдсан крем чизээ сахартай холиод талхан дээр түрхэж идэх, эсвэл whipping cream-тэй холиод л тортны крем болчихно шүү дээ. Салахын аргагүй амт гардаг шүү. ("Шидэт шингэн"-ээ ч гаргаад авчихна. Давхар өнөө үнэтэй худалдаж авдаг Кремчийзийг гэртээ гаргаад авчихаж байнаа гэсэн үг)

ҮСНИЙ ТАЛААР УНШИЖ СУДАЛСАН МЭДЛЭГЭЭ АШИГЛАН ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ӨДӨР ТУТАМДАА ХЭВШИЛ БОЛГОСОН.

*Өдөр бүр үсээ 100 самнах

*Байгалийн гаралтай шампунь хэрэглэх

*"Шидэт шингэн"-ээ 7 хоногт 2-3 удаа хэрэглэх

*Үсний үзүүрт түрхдэг маскыг 7 хоногтоо 1 хэрэглэх

*Гэртээ байх үедээ үсээ сүлждэг. Задгай үсний уналт их байдаг.

*За тэгээд дотроосоо аль болох амин дэм нэмэлтээр уухыг эрхэм болгодог доо.

"Шидэт шингэн"-ээр хийдэг нүүрний маск болон скрабны талаарх мэдээлэл, мөн "Шидэт шингэн"-ий эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар мэдээлэл өгнө.

Бямбадоржийн Саруул
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.