Ирэх онд дэлхийн хүн амын дөнгөж 18% л вакцинд хамрагдах боломжтой гэлээ

Twitter Print
2020 оны 12-р сар 10-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Ирэх жил Хойд Солонгос, Нигер зэрэг дэлхийн 67 ядуу буурай орны иргэдийн дөнгөж 10% нь л ковид19-ийн вакцинд хамрагдаж чадах тооцоог ОУ-ын "People's vaccine" холбооноос гаргажээ.

Учир нь АНУ, Канад, Европын холбоо, Япон, Австрали зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй 12 улс орон, дэлхийн вакцины 8 компанийн нийт үйлдвэрлэх вакцины 53%-ийг худалдаж авахаар урьдчилсан гэрээ хийсэн байна. Модана компани гэхэд үйлдвэрлэх вакциныхаа 96%-ийг баян орнуудад худалдахаар хэдийн гэрээлжээ. Тэгэхээр дээрхи ядуу буурай улсууд нь вакциныг тэгш хуваарилах "CОVАХ" төсөлд найдахаас өөр аргагүй юм.

Бүхэлд нь авч үзвэл ирэх онд дэлхийн хүн амын дөнгөж 18% л вакцинд хамрагдах боломжтой гэнэ.

Ц.Өнөрзаяа

БНСУ, Сөүл хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.