
Дэлхийн хамгийн өндөр уулсын оргилыг өндөрөөр нь жагсаавал Эверестээс эхлээд Түвдийн өндөрлөг оргилууд л эхний байранд ордог.
Харин 7 тив тус бүрийн хамгийн өндөр оргилуудыг жагсаавал дараах байдалтай байна. Үүнд:
1. Ази тивийн ноён оргил: Эверест (Everest) өндөр нь 8850 метр.
Балба болон Түвдийн хилийн заагт Гималайн уулсын дунд оршдог. Авирахад хамгийн багаар 45 хоног зарцуулна. Тус оргилд анх удаа 1953 онд албан ёсоор хэмжилт хийжээ.
2. Хойд Америкийн ноён оргил: Денали (Denali) өндөр нь 6190 метр.
Төв Аляскийн өмнөд хэсэгт оршдог. Авирахад хамгийн багадаа 17 хоног зарцуулна.
3. Африкийн ноён оргил: Климанжаро (Klimanjaro) өндөр нь 5895 метр.
Танзани улсын умард нутагт оршдог.
4. Европ тивийн ноён оргил: Эльбрус (Elb мrus) өндөр нь 5642 метр.
ОХУ-ын Кавказын уулсад оршдог.
5. Өмнөд Америкийн ноён оргил: Аконкагуа (Aconcagua) өндөр нь 6962 метр.
Аргентин улсын баруун хэсэгт оршдог.
6. Австрали тивийн ноён оргил: Косчуисчко (Kosciuszko) өндөр нь 2228 метр.
Австралийн зүүн өмнөд New South Wales мужийн нутагт оршдог.
7. Антарктикийн ноён оргил: Винсон (Vinson) өндөр нь 4892 метр.
Өмнөд туйлаас 600 орчим миллын зайд оршдог.
Эх сурвалж: CNN travel news
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.