Украины талд урвасан Оросын нисгэгчид 500 мянган ам.долларын шагнал өгнө

Twitter Print
2023 оны 09-р сар 06-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Ми-8 нисдэг тэрэгтэйгээ Украины талд урвасан Оросын нисгэгчид Киев 500 мянган ам.долларын шагнал гардуулахаа мэдэгджээ.

Украины Тагнуулын албаны төлөөлөгч Андрей Юсов Украины телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын зэвсэгт хүчний Ми-8 нисдэг тэргийн хамт Украины талд урвасан 28 настай нисгэгч Максим Кузьминовт шагналын мөнгийг нь Украины үндэсний валют гривнагаар төлнө гэдгээ мэдэгдэж, ОХУ-ын армийн бусад албан хаагчдыг Киевийн талд урвахыг уриалжээ. Тэрээр, "Дайны гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй байгаа оросууд бууж өгцгөө, Украины талд орцгоо, нэр төр, үзэл бодлоо хамгаалж, Путины дэглэмийн эсрэг тэмцэцгээ." хэмээн уриалсан байна.

Украины Тагнуулын албанаас зохион байгуулах гэж багагүй хугацааг зарцуулсан тусгай ажиллагааны үеэр тагнуулын ажилчид Оросын нисгэгчийг Украины талд урвахыг ятгаж чадсан ба уг ажиллагааны үеэр Оросын нисгэгч нисдэг тэрэгтэйгээ Украины агаарын бүсэд нэвтэрч, хүлээж Харьков мужийн газар нутагт газарджээ. Тухайн үед нисдэг тэргийг Украины зэвсэгт хүчний тусгай анги бүрэлдэхүүн угтаж авсан байна. Максим Кузьминовын хамт байсан нисэх багийн хоёр гишүүн уг ажиллагааны тухай мэдээгүй байсан ба  бууж өгөхөөс татгалзсан учир украины хөнөөгджээ.

Нисгэгч М. Кузьминовын гэр бүлийнхэн уг ажиллагаанаас өмнө Украин руу дүрвэсэн байсан аж.

М. Куүьминовын жолоодож ирсэн Ми-8 нисдэг тэрэг Украины армийн хувьд үнэ цэнтэй олз болсноос гадна уг нисдэг тэрэг Оросын сөнөөгч онгоцны сэлбэг тээвэрлэж явсан тухай Украинска Правда сонинд бичжээ.

М. Кузьминов өөрөө Украины талтай холбогдож, Украины талд орох хүсэлтээ илэрхилсэн гэжээ.

ОХУ Украин руу довтолсноос хойш Киев Украины талд Оросын цэргийн онгоц, хүнд зэр зэвсэгтэй урвасан цэргүүдэд шагнал амласан ба жишээ нь Оросын танктай Киевийн талд урвасан албан хаагчдад 100 мянган ам.долларын шагнал олгох аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Баагий

      (139.5.218.111) 2023-09-08 23:17
      • 0
      • 0

      Хоцрогдсон нисдэг тэрэг.

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.162) 2023-09-08 22:03
      • 0
      • 0

      Ккк. Ядарсан хүний шоу бн даа!!

      Хариулах

    • Зочин

      (66.181.191.177) 2023-09-08 21:10
      • 0
      • 0

      Алцоон

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.9) 2023-09-08 19:22
      • 0
      • 0

      ВВС унэн юм мэдээлсэн уу! Монголчууд гэхээрээ болд, бат гэдэг шиг 1 нэр (кузьминов) мен ми8 гэхээс еер батлах баримтгуй гэхээр. Унэн байсан бол аль хэдийн шоудаад видео бичлэгийг нь сошиалаар дуурэн савах байсан болов уу

      Хариулах

    • Зочин

      (126.233.182.70) 2023-09-08 18:10
      • 0
      • 0

      Oros yalah ni yaltchgui todorhoi boljee. Nato etsesiin argaa hereglej baina. Medeej hereg uzel bodol buh zuilee munguur hudaldah humuus mer ser garch ireh ni todorhoi. Ene medeej gazar awch urgeljlehgui ni todorhoi. Yalagdlaa huleeh durgui humuusiin hiij baigaa zuil gedeg ni yamarch teneg hund oilgomjtoi bna. Huurhiis

      Хариулах

    • ИРГЭН

      (66.181.180.51) 2023-09-08 18:06
      • 0
      • 0

      УДАХГҮЙ ПРЕГОЖИН АХТАЙГАА ХАМТ ХАДАН ГЭРТЭЭ НОЙРСОХ БАЙХАА

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.73) 2023-09-08 16:04
      • 0
      • 1

      Үлдсэн бүх насаараа хэзээ алуулах бол гэж айж амьдрах л байх даа

      Хариулах

    • Монгол

      (202.9.40.17) 2023-09-08 15:49
      • 0
      • 1

      Нохой шиг буудах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (202.21.107.5) 2023-09-08 14:40
      • 0
      • 1

      хохолуудад урваж байдаг сүг юмаа

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.38) 2023-09-08 11:47
      • 0
      • 1

      dachin noxdiinxoo amiar taxil orgoj baidag muu l xun baina daa.

      Хариулах

    • Ийм хүн их шүү

      (59.153.112.151) 2023-09-08 10:53
      • 0
      • 1

      Хөгийн хар мал вэ. Хамт байсан 2-оо алуулан байж урваж байдаг. Нөгөө 2 нь амжаад алчихгүй.

      Хариулах

    • Урвагч уддаггүйм

      (202.55.188.44) 2023-09-08 10:00
      • 0
      • 1

      Мөнгөө идэж чадахгүй үхнээ. Пригожины араас

      Хариулах

    • Урвагч уддаггүйм

      (202.55.188.44) 2023-09-08 10:00
      • 0
      • 0

      Мөнгөө идэж чадахгүй үхнээ. Пригожины араас

      Хариулах