
Мароккод орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагийн орой 11 цагийн үед нийслэл Марракеш хотоос баруун өмнөд зүгт 72 км зайд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Мароккогийн Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас багадаа 296 хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн 150 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.
Амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь газар хөдлөлтийн голомтын ойр байсан аж.
Нийслэл Марракеш хотод хуучны зарим байшин барилга нурж, иргэд газар дахин хөдөлж болзошгүй хэмээн шөнийг гадаа өнгөрүүлжээ.
Эх сурвалж: aljazeera.com
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.