Мохаммад Мохаммадьяны эргэн ирэлт

Twitter Print
2019 оны 10-р сар 24-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

“Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга Ираны бөх Мохаммадхоссейн Мохаммадьян 2015 онд “анаболик стероид” хэмээх допингийн төрлийн бэлдмэл хэрэглэж эрхээ дөрвөн жилээр хасуулсан.

Тэгвэл түүний барилдах эрх саяхнаас сэргээгдэж БНХАУ-ын Үханьд болсон цэргийн спорт VII наадамд 97 кг-ын жинд хүч үзэж 2018 Европын аварга ОХУ-ын Владислав Байцаевыг 11:0-ээр, Европын наадам болон ЕАШТ-ий дэд аварга Беларусийн Александр Хуштыныг 3:2-оор ялж аваргалжээ.

“Сөүл-1988”, “Барселон-1992” олимпийн наадамд 57, 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан Аскари Мохаммадьяны хүү тэрбээр 97 кг-д “Рио-2016” олимпийн эрхийн төлөө Ираны төлөөх өрсөлдөөнд хүчтэй орж ирснээ зарлалаа.

Mongolian Wrestling Federation-н зураг.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.