Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой бүхнийг эндээс

Twitter Print
2020 оны 05-р сар 27-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

 

Бүрэн тэтгэвэр

1. Энгийн өндөр насны тэтгэвэр:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд 20 жил 6 сар ба түүнээс дээш

-Нас: Эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Эсхүл

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд 20 жил-20 жил 5 сар

-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл.

2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил

-Нас: Эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл.

3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:

Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнэс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:

Хөдөлмөрийн нөхцөл

Хүйс

Нас

Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа

Газар дор

Эр

50

10 жил

Хортой халуун

Эр

50

10 жил

Эм

45

7 жил 6 сар

Хүнд

Эр

55

12 жил 6 сар

Эм

50

10 жил

 

 

 

 

 

 

 

 

4. Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр

Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Үүнд:

Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:

 Гоцлол дуучин

Бүжигчин

Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин

Агаарын болон хэрэглэлийн гимнастик

Акробат

Тэнцвэр, уран нугаралт

Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин

Зэрлэг араатан, ан амьтан сургаж  тоглуулагч

Хөөмийчин

Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин

5.Бусад нөхцөлийн тэтгэвэр:

Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил

-Нас:2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.

Бүрдүүлэх материал:

Өргөдөл

Нийгмийн даатгалын дэвтэр

Хөдөлмөрийн дэвтэр

Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах

1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа

Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл

Иргэний үнэмлэх

2 хувь цээж зураг /3x4/

МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:

Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа:
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа

Цэргийн алба хаасан хугацаа

Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа

Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

Өргөдөл;

Нийгмийн даатгалын дэвтэр;

Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:

Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;

Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;

Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;

Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;

Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;

1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;

2 хувь цээж зураг /3x4/

Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС

Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох
нас

Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох
нас

1957 ба түүнээс өмнө

60 нас

1962 ба түүнээс өмнө

55 нас

1958

60 нас 3 сар

1963

55 нас 3 сар

1959

60 нас 6 сар

1964

55 нас 6 сар

1960

60 нас 9 сар

1965

55 нас 9 сар

1961

61 нас

1966

56 нас

1962

61 нас 3 сар

1967

56 нас 3 сар

1963

61 нас 6 сар

1968

56 нас 6 сар

1964

61 нас 9 сар

1969

56 нас 9 сар

1965

62 нас

1970

57 нас

1966

62 нас 3 сар

1971

57 нас 3 сар

1967

62 нас 6 сар

1972

57 нас 6 сар

1968

62 нас 9 сар

1973

57 нас 9 сар

1969

63

1974

58 нас

1970

63 нас 3 сар

1975

58 нас 3 сар

1971

63 нас 6 сар

1976

58 нас 6 сар

1972

63 нас 9 сар

1977

58 нас 9 сар

1973

64 нас

1978

59 нас

1974

64 нас 3 сар

1979

59 нас 3 сар

1975

64 нас 6 сар

1980

59 нас 6 сар

1976

64 нас 9 сар

1981

59 нас 9 сар

1977 ба түүнээс хойш

65 нас

1982

60 нас

 

 

1983

60 нас 3 сар

 

 

1984

60 нас 6 сар

 

 

1985

60 нас 9 сар

 

 

1986

61 нас

 

 

1987

61 нас 3 сар

 

 

1988

61 нас 6 сар

 

 

1989

61 нас 9 сар

 

 

1990

62 нас

 

 

1991

62 нас 3 сар

 

 

1992

62 нас 6 сар

 

 

1993

62 нас 9 сар

 

 

1994

63 нас

 

 

1995

63 нас 3 сар

 

 

1996

63 нас 6 сар

 

 

1997

63 нас 9 сар

 

 

1998

64 нас

 

 

1999

64 нас 3 сар

 

 

2000

64 нас 6 сар

 

 

2001

64 нас 9 сар

 

 

2002 ба түүнээс хойш

65 нас

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн.

Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал

Он

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа

2018

20 жил 3 сар

2019

20 жил 6 сар

2020

20 жил 9 сар

2021

21 жил

2022

21 жил 3 сар

2023

21 жил 6 сар

2024

21 жил 9 сар

2025

22 жил

2026

22 жил 3 сар

2027

22 жил 6 сар

2028

22 жил 9 сар

2029

23 жил

2030

23 жил 3 сар

2031

23 жил 6 сар

2032

23 жил 9 сар

2033

24 жил

2034

24 жил 3 сар

2035

24 жил 6 сар

2036

24 жил 9 сар

2037

25 жил

2038

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь дор дурьдсанаар үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:

2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин

2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин

Жич: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.

mongolcom.mn 

  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • J.P

      (202.72.247.58) 10 цаг 59 минутын өмнө
      • 0
      • 0

      7 jil gedgee 5 bolgomoor bna bi 1961onii 1sariinh Suuliin 7 jileer boduulahiin tuld ajillaj bna 2021 1 sard garahaar suuliin 1 jil n 1 sar bolood bh yum yah yostoi ve

      Хариулах

    • Төрийн албан хаагч

      (64.119.27.171) 2020-04-13 15:17
      • 0
      • 0

      7 жил тасралтгүй ажилласан гэдгээ 5 болгох хэрэгтэй байна.Төрд 7 жил тасралтгүй ажиллаж чадахгүй байна.Монголын төр 4 жил циклтэй улс төрөөр халж сольж байхад иргэд хохирч байна шүү.5 жилээрээ сэргээвэл олон хүн баярлана шүү

      Хариулах

    • Үнэнч ажилчин

      (202.55.188.34) 2020-04-07 21:08
      • 0
      • 0

      Насаараа төрд ажиллаад ямарч чадваргүй болоод гавьяандаа гарч байгаа иргэнээ бодмоор юмаа. Арай л хатуу хандаж баына даа

      Хариулах

    • хэлмэгдэгчид

      (202.21.96.34) 2020-04-07 17:45
      • 0
      • 0

      дараалсан 7 жил гэдэг арай дэндүү хугацаа .7 жилийн дотор амьдрал юм чинь юу ч болж болно . алив нөгөө нэрийн данс энэ тэр гээл байсан хаачсан . өгөхгүй байх аргаа улам чангатгаад л тэтгэвэр авахгүйгээр үхэгсэд олшроод л хөгийн гэдэг нь . яасан нөгөө 1960 оноос өмнөх нь дараалсан 5 жил , бусад нь нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөнөөсөө гээ л байсан .дандаа худлаа ярьж байдаг .цагийн байдлаа дагаад л хуулиа өөрчилж байдаг . өө тэр архивийн лавлагаа гэдэг чинь даанч нэг барахгүй эд бн лээ . халуун газар муусайн хөгшчүүд кроно тусмаар л дараалалд зогсоод , дахин дахин яваад л аргагүй тэтгэврээ авахын тулд л түүнийг тэсдэг бх гэмээр юм бн лээ .

      Хариулах

    • Эсэргүүцэж бна

      (192.82.78.192) 2020-04-06 18:01
      • 0
      • 0

      Төрд төлсөн мөнгөнөөсөө хэдхэн хувийг хэдхэн жил авахын төлөө үйлээ үзэхийн бна л дөө.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.90) 2020-04-06 15:35
      • 0
      • 0

      Арай дэндэж бна энэ чинь луйвар шүү дээ

      Хариулах

    • Mijiddorj Nymsuren

      (66.181.161.95) 2020-04-06 11:58
      • 0
      • 0

      Bi odoo 42,nastai niigmiin daatgal tulg bagui gehdee tevter bga 7,5 jilte detgvert Gary gevel odoo bi yah estoi ve huvaarai tulii gevel hediig tulj heden nastaida detgvert garah ve

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.40) 2020-04-06 08:22
      • 0
      • 2

      eregtei 55 nastai emegtei 50 nastai tetgevert garagdag bol zugeer yum daa

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.55) 2020-04-06 07:37
      • 0
      • 0

      арай дэндүү юмаа жил шимтгэлээ нэмээд байвал нас гүйцэхгүй юм байна

      Хариулах

    • с.жаргалсайхан

      (66.181.161.67) 2020-04-05 23:35
      • 0
      • 0

      Бүрдүүлэх материал нь их хэцүү юм байна лээ.би гарах наснаасаа 3 жил өнгөрчихсөн гарч чадахгүй л явна .очих болгонд нэг өөр юм нэхэн угаасаа тамга тэмдэг нь бүгд байхад лавлагаа ав гээд тэр нь тэр архивт нь байхгүй тэгэхээр шүүхэд ханд гэнэ шүүх дээр очихоор бөөн мөнгө нэхээд дээрээс гэрч олж ир гээд бөөн дарамт сүүлдээ бүр явсаар байгаад даралт ихэдээд бие өвдөөд явж чадахгүй байгаа.ингэж явуулсаар байгаад бие нь муудаад үхэхийн хүлээгээд юм шиг байна лээ.

      Хариулах

    • Зочин

      (64.119.23.32) 2020-03-20 21:48
      • 0
      • 0

      bvx nasaaraa ajilaad etsest ni tetgeberee abch chadaxgvi chad xiix ym bn daa ene xuuliar bol

      Хариулах

    • Иргэг

      (66.181.187.237) 2020-01-27 19:37
      • 0
      • 1

      Үхтэл ажиллуулаад арай гэж гарч амжвал тэгээд л тэтгэвэр авахгүй юм байна.Энэ байдлаа өөрчлөхгүй бол хэзээ ч та нар сонгуульд гарахгүй.Эмэгтэй 50,эрэгтэй 55 болгох хэрэгтэй

      Хариулах

    • zochin

      (203.91.115.56) 2020-01-08 22:03
      • 0
      • 0

      undarmaagaasaa munguu awaad irgediinhee nas tulj b,gaa mungiig ni bagaar tootsooch ee uasan shirelsen nuurtei hamuursan tolgoitoi ulsuud weeeeeeeeeee

      Хариулах

    • Чинбаа

      (103.229.121.46) 2019-12-26 03:29
      • 0
      • 0

      Үхтэл нь ажилуулаад дуусгах юм бна. Луйварчин төр пизда шиг хараал идсэн 76 лалар

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.44) 2019-12-25 19:18
      • 0
      • 0

      ѳѳрсдѳѳ нд тѳлѳгчдийн мѳнгийг хичнээн тэрбумаар нь идчихээд тэгээд одоо юунд нас сар нэмээд байгаан бэ. Энэ ойлгомжгүй хуулиа болиочээ. Эсвэл нд тѳлѳхѳѳ болицгооё. Яг үнэндээ 60 хүрээд хэдэн жил тэр тэтгэврийг авах вэ. ѳѳрѳѳ хадгалсан нь дээр юм байна. Үхвэл нэг газар олдох юм шиг байна тээ. Бусдаар бол юу ч олж долоохгүйн бна.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.88) 2019-12-25 18:01
      • 0
      • 0

      Er ni tulhuur hadgamjind hiihuu geed ergelzchlee

      Хариулах

    • Бат

      (139.5.216.121) 2019-12-24 22:48
      • 1
      • 0

      1960 оны 1 сард төрсөн бол хэзээ тэтгэвэртээ гарах боломжтой вэ? Өөрийн хүсэлтээр ажиллаад байж болох уу?

      Хариулах

    • Нямаа

      (192.82.72.125) 2020-01-04 09:05
      • 0
      • 0

      1960-12-12

      Хариулах

    • Үр хүүхдүүд минь

      (192.82.71.218) 2019-12-24 06:13
      • 0
      • 0

      Энэ хуулийг эсэргүүцэж байна. НДС хаа алдагдалаа хулгайлж идсэнээр нь төлүүл баялагийн сан байгуулж энэ сандаа төвлөрүүл эх орон эд баялагийнхаа эзэн нь байцгаая

      Хариулах

    • tuul

      (66.181.161.101) 2019-12-23 14:19
      • 0
      • 0

      Nas jilee boliochee St

      Хариулах

    • Туугии

      (202.126.88.163) 2019-12-23 13:30
      • 0
      • 0

      1 хүүхдийн 1.5 жилээр тооцож тэтгэвэр бодогдоно гэж байсан заалт яг хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ

      Хариулах

    • Dulmaahvv

      (66.181.161.47) 2019-12-23 20:13
      • 0
      • 0

      1sard ene huuli batlah yum uu

      Хариулах

    • ээгий

      (66.181.181.221) 2019-12-23 12:47
      • 0
      • 1

      амьдралд дээр буухгүй хууль дүрэм журмаа одоо зогсоох хэрэгтэй.

      Хариулах

    • азаа

      (66.181.181.221) 2019-12-23 12:52
      • 0
      • 2

      тийм биз дээ. монгол хүнд одоо ажиллах ажлын байр 60 насанд байдаг гэж хэн хэлсийн. эмэгтэй 55 эрэгтэй 60 нас байхад л амьдралд нийцэж зохицож байна. манайхан өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо сайн өргөж байлдаа.тэмцэж бослого гаргацгаая.

      Хариулах

    • Zochin

      (103.212.119.102) 2019-12-23 11:57
      • 0
      • 1

      Jil nemehee bolimoor yuma bas ur huuhduud n ovluuleh heregtei bn .

      Хариулах

    • Зочин

      (78.236.242.172) 2019-12-23 01:20
      • 0
      • 1

      Nasaa nemehee boloochee.ydaj erthen tetgebertee garaad boginohon hugatsaand ch gesen jaahan taiban bailgaj boldoggvi horboo umuu.tetgeberee abch chadahgvi hvn ih bn shdee.hoorhi ard tvmenee moljij hanahgvimaa.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.111) 2019-12-23 00:09
      • 0
      • 1

      ёоо энэ насаа нэмээд жилээ нэмээд байдагаа болиочээ новшнуудаа. .40Тэй хѳгшин гээд ажилд ч авахгүй бгаа энэ үед ядаж тэтгэврийн мѳнгѳѳрѳѳ амьдармаар бна штэ. Эмэгтэй 50тай гаргамаар болгох хэрэгтэй бнаа. .Монголчууд залуугаараа маш ихээр хавдараар үхэж бна. .Тѳрийн новшнуудаа

      Хариулах

    • Зочин

      (90.188.54.82) 2019-12-24 21:16
      • 0
      • 0

      Бид тэмцэлд энэ үед л босох хэрэгтэй бна

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.62) 2019-12-22 11:17
      • 0
      • 1

      Тэтгэврийн бодолтыг эргэж хармаар юм аа арай л дэндүү харгис ард иргэдээ шулж мөлжихөө маш сайн хийх юм даа арай ч дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.100) 2019-12-21 02:25
      • 0
      • 1

      Тэтгэврийн бодолтыг эргэж хармаар 5 жилийн дундаж байсныг нэмсэнээр НДШ-ийг ашигладаг этгээдүүдэд л ашигтай болж байгаа юм иргэдээ яаж мөлжихөө дэндүү мэдэх юмаа арай ч дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.97) 2019-12-19 12:39
      • 0
      • 0

      Hi 51nastai 2hvvhedtei HDSh 18jil tolson hvnd 1'5 jil nemegdeh v tetgebert hezee garah be dvvtseh gedegt oroh u

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.150) 2019-12-18 09:28
      • 0
      • 0

      nas bolon sar nemexee boliochee niigmiin daatgaliin sangiin mongiig idchixeed ard tumniig xogshchuulee ingej tamlaj baidag uls mongoloos oor xaana ch baixgui dar nemexee boli

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.19) 2019-12-17 22:46
      • 0
      • 1

      Ингэж 20 жил татвар төлчихөөд 2 жил ч авч чадалгүй хөөрхий ахмадууд маань үнэхээр харамсмаар байна

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.40) 2019-12-17 10:46
      • 0
      • 1

      Насаараа НДШ төлөөд тэтгэвэрт гарч чадалгүй бурхан болсон олон олон ахмадуудын өмнөөс харамсаж байна Бид тэдний нэг ч болж магадгүй харамсалтай

      Хариулах

    • bayamaa

      (66.181.161.86) 2019-12-16 22:30
      • 1
      • 0

      bi odoo 53 nastai 5 huuhed turuulsen huuhdiin 1 5 5heregjihuu

      Хариулах

    • ббб

      (64.119.17.142) 2019-12-22 16:11
      • 0
      • 0

      1 хүүхэд 1.5 жил гээд 7.5 жил нэмэгдэнэ 50 насандаа тэт.т гарна. та гарах болчихсон бн

      Хариулах

    • Батцэцэг

      (202.55.188.88) 2019-12-16 19:20
      • 0
      • 0

      Нийгмийн даатгалын дэвтэр хөдөлмөрийн дэвтэр аль аль нь байхгүй болсон уг нь ажиллсан жилүүд байгаа одоо тэтгэвэртээ гарах нас болчихсон би хана яаж хандах вэ.Архивын лавлагаагаар тэтгэвэрээ тогтоолгож болох уу

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.84) 2019-12-16 12:35
      • 0
      • 1

      1990 оноос өмнө авч байсан цалинг тогтоосон итгэлцүүрийгүндэслэлтэй тогтоож ханш сайн байхад мэдээж шимтгэлийн хувь илүү төлж байсан ба 1төг багаар бодоход 1200 төг тэнцэнэ гэхэд итгэлцүүр 1200% өсгөж тооцох нь зөв.Тооцооны аргачлалаар өөрчлөх хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (27.123.213.42) 2019-12-16 11:18
      • 1
      • 1

      Тэтгэвэрийн нас нэмдэг нь буруу Одоо 57 той яаж 60 хүрнэ дээ гэж ядарч зовж байхад....

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.231) 2019-12-16 02:38
      • 0
      • 1

      15 жил нийгмийн даатгал төлөөд сая эгч маань 47 насандаа насбарсан өрх толгойлсон ээж бсан ядаж 3 хүүхдэд нь буцааж өгдөг бол сайхан л бн ш дээ энэ хууль нээрээ таалагдахгүй бн яаж 55 хүрэх юм бэ эмэгтэй ээж нарыгаа өрх толгойлсон ээж нараа бодооч гэж дахин дахин хэльё

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.231) 2019-12-16 02:35
      • 0
      • 0

      Өрх толгойлсон ээжүүдээ 45 насанд гаргачавал олон ээжүүд баярлана даа 50 хүрэхгүй даралт нь ихсэж үхэж бн штдээ өрх толгойлсон ээж нартаа сар бүр одонгийн мөнгө гэж ээж нарт өгдөг өрх толгойлсон ээж нарыг яаж харж үздэг юм бэ ядаж 45 насанд нь тэтгэвэрт гаргаж амьдралд нь тус нэмэр болооч гэж хүсмээр бн

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.231) 2019-12-16 02:31
      • 0
      • 1

      2 хүүхэд 3 хүүхэд гаргасан эх хүн биш юмуу ёр нь хүүхэд гаргасан эх хүн эмэгтэй ээж нарыгаа 45 насанд тэтгэвэрт гаргаж болдогүй юмуу 4 хүүхэдтэй хүн 45 насанд гаргана гэнэ ёр нь хүүхэдээ алдаж хүүхэд насбарсан тэр хүүхдийг ч гэсэн дээ тооцож бмаарсан нийгмийн даатгалаа олон жил төлсөн тэтгэвэрт гарах боломж нь бүрдсэн 45 намтай 2.3 хүүхэдтэй ээж нар ч гэсэн байгаа ш дээ үнэхээр эх хүн эмэгтэйчүүдийгээ улс бодож бмаарсан даа эмэгтэй хүн бүхий юмыг үүрж явдаг ш дээ ядаж өрх толгойлсон 2.3 хүүхэд өсгөсөн эх хүнийг өрх толгойлсон ээж нарыгаа 45 насанд нь тэтгэвэрт гаргаж болдогүй юмуу хуулиа өөрч өөрчлөмөөр юм өрх толгойлсон ээж нартаа улс юу өгдөг юм бэ ядаж тэтгэвэрийн 45 нас болгож болдогүй юмуу жоохон юм бодмоор вмаа

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.231) 2019-12-16 02:23
      • 0
      • 0

      Эмэгтэйчүүдийгээ 45 насанд тэтгэвэрт гаргамаар юм эрчүүдийгээ 50 насанд гаргамаар бн одоо даралт ихдэх нь хүртэл залуужаад 40 нас гээд өнгөрөөд өгж бн ш дээ яагаад ингэж иргэдээ ойлгодгүй юм бэ нийгмийн даатгал 3 жил төлөөгүй 2 жил 8 сар төлөөд 35 насандаа сая хүн өнгөрсөн чинь 4 сар дутуу бн гээд нийгмийн даатгал оршуулгын зардалын өгөөгүй ш дээ бид 10 гаран жил төлөөд үхээд өгнө улсад баахан мөнгө төлөөд үхэу бн ядаж үр хүүхдэд нь өвлүүлж бмаарсан тэтгэвэр ээ улам насын сунгахаа болимоор юмаа

      Хариулах

    • Зочин

      (64.119.22.183) 2019-12-15 23:57
      • 0
      • 0

      Suuliin 7jil dunda zavsartai baival yah ve

      Хариулах

    • М Алтан цэцэг

      (203.91.115.52) 2019-12-15 23:10
      • 0
      • 1

      1 Хүүхэдийн 1,5 жил олгох уу?

      Хариулах

    • monhjargal

      (202.126.88.70) 2019-12-15 08:59
      • 1
      • 0

      6 huuhedtei ajilsan jil 5 nohon olgowrin 10jil ohuu .1huuhdin 1.5 jil -olgoh uu

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.111) 2019-12-15 01:19
      • 0
      • 0

      Би1995 онд группэнд орсон ажилсан жил 5жил 4 хүүхэдтэй сонсгол муу 20 онд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож болохуу

      Хариулах

    • Д.Баатархүү 1978 09 24

      (59.153.87.170) 2019-12-14 19:51
      • 1
      • 0

      Сайн байн уу.Хүнд нөхцөлт ажилсан жилэн тасарсан бол яах бэ.

      Хариулах

    • Хүүхдийн тоогоор 1.5жил нэмнэгэсэн32жил ажилсан хүнд нэмэгдэх үү

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.91) 2019-12-13 21:58
      • 0
      • 0

      Үнэхээр тэнэг хууль . Улсад 20-25 жил ажилсан л бол нас харгалзалгүй тэтгэвэрт гарч баймаар юм. Тэгтэл үгүй үхлээ хүлээж байгаа юм шиг насаа хүлээгээд нөгөө тэтгэвэрт гарах нас нь жил ирэх тусам нэмэгдээд.

      Хариулах

    • зочин

      (202.9.40.31) 2019-12-14 22:44
      • 0
      • 0

      харин тиймээ. үнэхээр тэнэг хууль байна

      Хариулах

    • Эрэгтэй 60 эмэгтэй 55 баймаар байнаа.би 28 жил тасралтгүй ажилсан одоо 50 настай өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болохгүй юу?

      Хариулах

    • Зочин

      (202.70.37.34) 2019-12-13 10:05
      • 0
      • 2

      Би төмөр замын машинч хүн байнга халуун,хүйтэн,чичиргээ дуу чимээнд явдаг хүн.насаараа цэрэг хоригдол зарж байсан хүмүүс 45 нас хүрвүү л тэтгэвэрт гардаг.бид 55 хүрч байж гарна энэ 2 ын хооронд асар их ялгаа байгаа биз хуулиа эргэн харж бодитойгоор гаргамаар байна

      Хариулах

    • Зочин

      (49.0.171.112) 2019-12-13 09:09
      • 1
      • 3

      Тасралтгүй 7 жил гэдэг бол ард иргэдэд хүндрэлтэй байна. Одоо бол залуу хүмүүс амьд явах баталгаагүй байна. Өвчлөлт залуужиж байна. Тасралтгүй 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтоох шаардлагатай байна. Залуу насандаа зовж өндөр татвар төлж ажилласан хүн тэтгэвэр авч чадахгүй нас барчихвал яах вэ? Хууль санаачилхаараа ард иргэдрүүгээ чиглэсэн биш аль болох хугацааг нь сунгаж, уртасгаж тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулан хуульчилж байх юм.

      Хариулах

    • Зочин

      (90.188.54.82) 2019-12-24 21:21
      • 0
      • 1

      үнэн шүү, босцгооё

      Хариулах

    • Зочин

      (90.112.163.31) 2019-12-13 05:59
      • 0
      • 0

      Zochin

      Хариулах

    • Golgolsvren

      (202.126.89.123) 2019-12-12 22:29
      • 1
      • 1

      Bi 50 nast 4hvvhedt shimtgel tolson jil n 20garui bolchihood bgaan tetgewert boroh bolomjit u

      Хариулах

    • Ganxyaog A

      (202.126.88.56) 2019-12-12 20:14
      • 0
      • 2

      60 tai garna gechixeed 63 bolgood baix tenegees teneg xaragdaj bna

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.40) 2019-12-12 02:29
      • 0
      • 4

      20 с дээш жил төлсөн даатгуулагч нас барвал тодорхой хэмжээний буюу өөрийн төлсөн мөнгийг буцааж олгох хууль санаачилмаар юмаа.

      Хариулах

    • Зочин

      (84.196.93.180) 2019-12-12 01:14
      • 0
      • 1

      Ulam nasiig ni urtasgaad ajillah jiliig ni nemeed bh yum daa. MONGOLCHUUD URT UDAAN NASALDAGUIG MEDSEER BAIJ DAATGALAAA TULSUUR BAIGAAD TETGEREE ABCH CHADAHGUI YUM BAINA OO.

      Хариулах

    • Золбаяр

      (66.181.161.69) 2019-12-11 18:32
      • 0
      • 0

      Хүүхдийн тоогоор он гараад ажилсан жил өгнө гэсэн энэ үнэн үү

      Хариулах

    • Баатарсүх

      (202.9.47.27) 2019-12-11 14:14
      • 0
      • 0

      ЦАХ цэргийн тэтгэвэр тогтоолгоод дараа нь энгийнээр 10 жилээс дээш хортой хүнд нөхцөлд ажилласан бол заавал 60 нас хүрч байж энгийнээр тэтгэвэр нэмж тогтоолгох уу? Хортой хүнд нөхцөлөөр 55 хүрээд энгийнээр тэтгэвэр нэмж тогтоолгох уу?

      Хариулах

    • Эрдэнэбаатар

      (103.26.195.216) 2019-12-11 09:48
      • 1
      • 2

      1960 оны хүн 2020 оны 9 сард гарна гэсэн үг үү

      Хариулах

    • Зочин

      (90.188.54.82) 2019-12-24 21:25
      • 0
      • 0

      1960 оны 6 сард төрсөн бол 2021 оны 3 сард л гарах боломжтой болно

      Хариулах

    • Төмөрсүрэн

      (66.181.161.123) 2019-12-10 10:49
      • 0
      • 2

      Хүүхдийн тоогоор жил нэмэх гэсэн яасан юм бол

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.44) 2019-12-09 22:32
      • 0
      • 0

      Би2ихэрХБХхүүхэд1990 онд төрүүлээд түүнээс хойш улсад ажиллаагүй хэдэн настай тэтгэвэрт ямар хэлбэрээр гарах вэ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.51) 2019-12-09 19:18
      • 1
      • 0

      халамж авдаг 80/ тай 50 гарсан эм хүн яаж тэтгэвэрт хамарагдах вэ

      Хариулах

    • Ч Оюунчимэг

      (59.153.115.53) 2019-12-09 14:20
      • 0
      • 2

      ЭМС-т 31 жил ажиллаад 2015 онд тэтгэвэр тогтоолгоход тэр үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ 1920000 төгрөгөөс илүү гарсан мөнгөнүүд бүгд хасагдаж тооцсон Үүнийг нөхөн тооцуулах боломж байна уу? Жижүүр хийж нойр дутуу явсан хөдөлмөрийн хөлс юмсан

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.46) 2019-12-09 12:47
      • 1
      • 0

      Sain bain uu bi 1971 ond tursun tumur zamd 28 jil tasraltgvi ajillaj bna 3 hvvhedtei 50 nas hvreed garch boloh bolob uu

      Хариулах

    • Мандахцэцэг

      (66.181.161.114) 2019-12-08 18:29
      • 0
      • 0

      bi malchin odoo 1 hunii kompantai suuliin 7 jil 1say togrogni tsalintai geed kompanaasaa 250000 toldog ooroo 115000 hiideg hun bn malchinaar tetgebert garhad hedeer togtoogdoh be

      Хариулах

    • Урнаа

      (66.181.161.67) 2019-12-07 21:01
      • 0
      • 1

      Улсад 30 жил ажилласан.Нийгмийн даатгалын шимтгэл 22 жил төлсөн. 1986-1995 оны Архивын лавлагаа шүүгдэхгүй гэсэн. Хөдлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон, ажлаас халагдсан тушаалын тамга дарагдсан бичилттэй дэвтэр байгаа ч энэ нь үндэслэл болохгүй. Тогтоогдсон тэтгэвэр доод хэмжээ буюу 310000 төгрөг. Энэ шудрага үнэлгээ мөн үү?????

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.39) 2019-12-07 08:48
      • 0
      • 1

      Энэ хууль мөлжлөгиин нэг төрөл 60 хүрч чадалгүи нас барагсад их баин нийгмийн даатгал төрсөнөөс банкинд мөнгөө хадаглуулвал дээг үр хүүхдэд минь үлдэнэ

      Хариулах

    • жирийн ажилчин

      (202.131.236.122) 2019-12-06 15:10
      • 2
      • 4

      26 жил ажилласан сүүлийн 6 жилийн дундаж цалин 2,2сая бол хэдээр тогтолгох болоо

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.47) 2019-12-13 22:01
      • 0
      • 0

      1,2 сая орчим болно.

      Хариулах

    • Гантулга сувилалд ажилладаг

      (103.57.92.26) 2019-12-05 19:45
      • 0
      • 0

      Олон жил ажилаад хөлгүй болж нуруугүй болж нүдгүй болж байгаа тогооч нар хүнд нөхцөлд орохуу

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.87) 2019-12-05 14:24
      • 1
      • 0

      84 сарын дундаж цалин шууд тэтгэвэр болж ирэх юм уу? Түүнээсээ хувь тогтоох юм уу?

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.47) 2019-12-13 22:02
      • 0
      • 0

      45% нь тэтгэвэр болно.

      Хариулах

    • Т.Тайна

      (66.181.161.116) 2019-12-04 17:56
      • 1
      • 0

      4хүүхэдтэй 10 жил ажилсан 52 настай тэтгэвэрт гарч болох уж

      Хариулах

    • Зочин

      (59.153.85.81) 2019-12-08 21:05
      • 2
      • 3

      4 дээш хүүхэдтэй хүн 45 тэтгэвэр тогтоолгон гээд байсан 20оноос мөрдөн гээд байсан яасан юм бол мөрдөгдөх юм бол уу

      Хариулах