Дуучин Э.Оюумааг авлигын хэргээр 5.400.000 төгрөгөөр торголоо

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд дуучин Э.Оюумаагаас дарга нь гурван сая, ажилтан нь хоёр сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг валютаар авсан гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

 Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд

-Шүүгдэгч Р.Энхтайваныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгийн торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэлээ. Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам. доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4.435650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.