Корсетны тухай таны мэдэхгүй зүйлс

Twitter Print
2020 оны 06-р сар 08-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Корсет даруулга нь анх 11-р зууны үеэс үүссэн ба тухайн үеийн ард иргэд хүйсний ялгаагүй хэрэглэдэг байсан тухай мэдээлэл байдаг. Харин орчин үеийн анагаах ухааны тусламжтай судалгаа шинжилгээ хийсний үндсэнд корсет даруулга нь хүний биед олон өөрчлөлт өгч байгааг тогтоосон байна. Үүнд:

1. Энэхүү даруулга нь таны цээж болон өрцийг шахсанаар амьсгалаар авах хүчил төрөгчийн хэмжээг багасгаж улмаар тархи болон бусад эрхтний хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж толгой эргэх, дотор муухайрах, толгой өвдөх, ой ухаан муудах шинж тэмдэг илэрнэ. Энэ байдал нь удаан үргэлжилбэл эд эрхтэний тогтолцоонд эргэшгүй өөрчлөлтийг бий болгож болно.

2. Ходоодонд шахалт өгснөөр ходоодны хүчлийг ходоодноос чөлөөлж улаан хоолойг түлэх /Сөөргөө/ шалтгаан болдог. Энэ үед таны цээжээр гашуу оргих, хорсох шинж тэмдэг өгч цаашилбал ходоодны хавдар болгох аюултай.

3. Гэдэсний булчингуудыг шахсанаар булчингуудын үйл ажиллагааг саатуулж улмаар хатингаршил үүсгэн булчингийн хэлбэр бүтцийг алдагдуулдаг. Үндсэн бүтцээ алдсан хэвлийн булчин хэвийн ажиллахгүйн улмаас бусад булчингууд яснууд илүү ачаалал авсанаар булчин ясны хэлбэрт өөрчлөгдөж эвдрэл гэмтэлд хүргэдэг.

4. Хавирганы яснуудыг шахаж даралт өгсөнөөр зөөлөн эдийн гэмтэл үүсэх шалтгаан болдог. Ялангуяа өсвөр насны охидын хавирганы ясанд гэмтэл учруулж байгаа нь олон судалгаагаар харагдаж байна.

корсетны тухай-н зурган илэрц

5. Дотор эрхтэнүүдийн цусан хангамж шахагдаж муудаснаар захын судаснуудад ачаалал өгөх ба артерийн даралт ихсэх, ядрах, бүх биеийн булчин сулрах, нийгмийн болон амьдралын идэвх муутай болно.

Эдгээр хүндэрлүүдийг үүсгэдэг тул та нас, биеийн жин болон өндөр, араг ясны бүтцийн онцлогтоо тааруулан хэт бариу бус амьсгалдаг зөөлөн материалтай корсет сонгож аль болох бага цагаар хэрэглэснээр үүсэж болох хүндрэлээс сэргийлж чадна.

Нэмээд хэлэхэд зөв хооллолт дасгал хөдөлгөөнийг системтэй хийснээр дотор эрхтэн эрүүлжих, эрч хүчтэй болох, биеийн галбир засарч илүүдэл жингээсээ салах боломжтой тул та эрүүл зөв жингээ хасах аргыг сонгоорой. Бас ойр дотныхоо хүмүүст хуваалцаарай

Дасгалжуулагч багш М.Сарангуа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.