Музейн цэвэрлэгч 800,000 еврогоор даатгагдсан урлагийн бүтээлийг устгасан хэрэг гурван удаа гарч байжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 16-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

2011 оны 11 сард германы Дортмунд хотын музейн цэвэрлэгч 800,000 еврогоор даатгагдсан орчин цагийн урлагийн бүтээлийг устгасан хэрэг гарчээ.

Тэрээр цэвэрлэгээ хийж яваад ёроолд нь тунадастай бохир ус тогтсон түмпэн байхаар нь сайтар арчиж зүлгээд тавьчихсан нь “Адраас ус дусахад...” нэртэй бүтээл байсан аж. 2014 оны 2 сард дээрхтэй ижил төстэй хэрэг Итали улсад гарчээ. Бари хотын музейн цэвэрлэгч, шалан дээр баахан цаас базаж хаяад, ширээн дээр жигнэмэг үүрүүлээд орхисон байсныг хамаж хаясан нь 10,000 евроны үнэтэй инсталяцын хэсэг байсан байна.

Дээрх явдал гурав дахиа давтагдаж... бас л Италид. Больцано хотын музейн цэвэрлэгч, нэгэн танхимын шалаар нэг оргилуун дарсны хоосон шил, тамхины иш тараагаад хаячихсан байхаар нь мэдээж хэрэг гаргаад хаяжээ. Тэгтэл тэр нь “Өнөө орой бүгдээрээ хаана бүжиглэх вэ?” нэртэй бүтээл байж гэнэ.

Орчуулсан: Ө.Уянга

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.