Францад дахин хөл хорио тогтоожээ

Twitter Print
2021 оны 03-р сар 19-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын 3 дахь давалгаа эхэлж байгаатай холбоотойгоор Францын нийслэл Парис хотод 1 сарын хугацаатай хөл хорио тогтоохоор болжээ.

Парис хотоос гадна Францын засаг захиргааны 15 нэгжид баасан гарагийн шөнө дундаас эхлэн хөл хорио тогтоох аж. Францын Ерөнхий сайд Жан Кастекс энэ удаагийн хөл хорио нь өмнө нь тогтоосон хөл хорио шиг хатуу байхгүй гэдгийг онцолжээ. Сүүлийн 24 цагт Францад коронавирусын халдварын 35 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн ба Ерөнхий сайд Жан Кастексын хэлж байгаагаар энэ нь Францад коронавирусын цар тахлын 3 дахь давалгаа тохиох өндөр магадлалтай байгааг харуулж байгаа аж.

Одоогийн байдлаар Парис хотод үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудад нийт 1200 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь коронавирусын цар тахлын 2 дахь давалгааны үеийн нөхцөл байдлаас ч хүнд байгаа гэдгийг Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ. Шинээр тогтоож буй хөл хорионы үеэр нэн шаардлагатай бус үйлчилгээний байгууллагуудыг хаах ч сургуулиудын үйл ажиллагаа хэвийн явагдах аж. Иргэд гэрээсээ 10 км радиуст гадаа дасгал хөдөлгөөн хийж болох ч бусад муж бүс нутаг руу хүндэтгэх шалтгаангүйгээр зорчиж болохгүй. Франц улс нь коронавирусын цар тахлын 3 дахь давалгаанд өртөж байгаатай зэрэгцэн иргэд нь коронавирусын эсрэг вакцинжуулах ажлыг удаашраалтай байна хэмээн засгийн газартаа шүүмжлэлтэй хандаж байна.

Европын Анагаах ухааны агентлагаас AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй гэсэн дүгнэлтийг гаргасантаы холбоотойгоор Франц улс энэ баасан гарагаас эхлэн иргэдийг AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцинд хамруулж эхлэх ба Ерөнхий сайд Жан Кастекс AstraZeneca компанийн вакциныг тариулах нь аюулгүй гэдгийг харуулахын тулд уг вакциныг тариулна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.