"UPS" компани Зул сарын баярын илгээмжийг эздэд нь хүргэж чадсангүй

Twitter Print
2013 оны 12-р сар 26-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Зул сарын баярын өмнө АНУ-ын шуудан хүргэлтийн “United Parcel Service” буюу “UPS” компанийн ачаалал хэт ихэссэний улмаас илгээмжүүд цаг хугацаандаа амжиж эзэддээ хүрч амжаагүй талаар тус компаниас мэдэгдлээ. Түүнчлэн онлайн жижиглэн худалдааны хамгийн том компани болох “Amazon.com” компанийн ачаалал нэмэгдсэний улмаас худалдан авагчиддаа 20 ам.долларын урамшууллын карт, мөн тээврийн зардалд төлсөн мөнгийг нь эргүүлэн олгосон байна. “Amazon” компанийн зүгээс хэрэглэгчдийн захиалгыг төвлөрүүлэх ёстой газраас цагт нь гаргасан болохоо мэдэгджээ.

“Forrester Research” компаниас гаргасан судалгаагаар АНУ-д энэ жилийн Зул сарын баярын худалдан авалт 15 хувиар өсч, 78 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байсан аж. “UPS” компани Зул сарын баярын өмнөх долоо хоногт нийт 132 сая ширхэг илгээмж хүргэх төлөвлөөгөөтэй байсан бөгөөд арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт 129 сая ширхэг илгээмж хүргэхээр төлөвлөжээ. Харин тус компанийн  өрсөлдөгч “FedEx” компани 85 сая ширхэг илгээмж хүргэсэн байна. “Bloomberg Businessweek”-ийн мэдээлснээр “UPS” компани хүргэлтийн үйлчилгээний 100 гаруй мянган ачааны болон жижиг машин, трактор, мотоциклтой ажээ.Түүнчлэн Зул сарын баярын хүргэлтэд зориулан тус компани 55 мянган түр ажилтан авч, 23 нисэх онгоц түрээсэлсэн байна.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.