
Хүлэгүгээс эхлээд бүх Ил хаад өөрсдийн нэрээр зоос дэлдүүлсэн нь Иран, Туркийн нутгаас ваар ваараараа олддог аж.
“Хааны нэрбээр Абаха-ийн дэлдүүлэг-сэн аригу алтан” гэсэн монгол бичээс бүхий энэ зоосны зургийг Табриз хот дахь Азербайжаны мүзейд буулгалаа.
Чингис хааны гуч, Толуйн ач, Хүлэгүгийн хүү Абаха 1265–1282 онд Ил хаант улсыг захирч явжээ.
Түүний үед Ил хаант улс Жочийн улсын хаан Бэрхтэй өнөөгийн Азербайжанд, Цагадайн улсын хаан Бархтай өнөөгийн Туркмен ба Афганистанд эрх ашгийн зөрчилдөөний улмаас дайтаж амаргүй нөхцлийг туулсан ч, Туркийн Анатолийг нэгмөсөн захиргаандаа оруулан газар нутгаа тэлжээ.
Зүүн Ромын эзэн хааны гүнж Мария Деспина энэ хааны хатан байв. “Монгол Мария” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн тэрхүү хатны сүм өнөө хэр Истанбул хотноо уг янзаараа оршсоор буй...
Гүн Г.Аюурзана
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.22.217) 2020-02-03 22:48Хүүрнүүд шашнаараа хоорндоо алалдав
Хариулах