Боксын олон улсын хэмжээний шүүгч Г.Бадрах тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 31-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр гаалийн ажилтнуудад баригджээ.

Тэдний нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч бол нөгөө нь өнгөрсөн жил Тагнуулын байгууллагаас халагдсан этгээд байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэд дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэж, микро автобусаар Орос Латвийн хилээр гарах гэж байхдаа баригдсан байна. Мөн хоёул албан паспорттой явж байжээ.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.