Монгол нутагт эзэн суусан хятад компаниудын хамтрагчид нь УИХ-д сууж, Улсын нийслэлийг удирдаж байна...

Twitter Print
2022 оны 04-р сар 28-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Малчдын бэлчээр хашсан төмөр торон хашааны биш Монголын газар нутгийн ЭЗЭН Хятадуудтай танилц!

Өмнөговийн урд хэсэгт лиценз авч ЭЗЭН суусан Хятадуудыг өмөөрч, эсэргүүцсэн малчдыг дарамтлах чинь хэний захиалга вэ? Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар аа! Огцрох ч багадна.

Хүрмэн сумын малчдаас газар нутгийг нь дээрэмдэж, төмөр торон хашаагаар хашсан энэ газрууд бол бүгд Жэн, Ян, Мао гэх Хятад эзэнтэй компаниудын уул уурхайн лицензтэй талбай юм. Малчид яах аргагүй бэлчээр, усаа Хятадуудад алдсан байна. Баримтуудыг дэлгэе.

Өмнөговийн урд хэсгээр Хятадууд Ашиглалтын болон Хайгуулын 60 гаруй лиценз авсан. Тэд Өмнөговийн чанх урдуур, “Цагаан дэл уул”-аар нээгдэх Гуравдахь боомтыг хүлээж байна. Боомт нээгдэж, түүн рүү чигласан хүнд даацын 270 км зам тавигдангуут энд ухна. Хятадын талд боомтоо аль хэдийн барьсан. Бүр Монголын талд баригдах боомтод зориулж, 4.3 тэрбум төгрөгийг БНХАУ 100 хувь буцалтгүй тусламжаар олгоно.

Ингээд Номгон Хүрмэн сумын Таван сухайн хоолой, Дөшийн тойром, Улаан хүрээ, Хаяагийн элс, Их бага Аргалантын уулс, Цагаан хайрхан зэрэг зэлүүд онгон газруудад уул уурхайн олборлолт эхэлнэ.

Зөвхөн Хүрмэн суманд лиценз авсан Хятад эзэнтэй компаниудын жагсаалт:

1. MV 004478 Тасархай дэл нэртэй газарт “Болдфоарда” Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай.

2. MV 011919 Тасархай дэл нэртэй газарт “Болдфоарда” Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай

3. MV 015582. Бага аргалант нэртэй газарт “Алтан эрдэнэ газар” Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай

4. MV 0115600 Тасархай нэртэй газарт “Монлайхад” Хятадын Хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай

5. MV 017007. Хүрээ дэл нэртэй газарт “Жунхаовейеэ” хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай

6. MV 017239 Тулга нэртэй газарт “Дөчин дэлгэрэх”.Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай

7. MV 017592 Бага Аргалант нэртэй газарт “Алтан Эрдэнэ газар”. Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхай

8. MV 018978 Цагаан хайрхан нэртэй газарт “Альшаа хайрхан” компаний Хятадын хөрөнгө оруулалттай Алтны уурхай тус тус ашиглалтын лиценз авчээ.

Эдгээр уурхайнууд Цагаан дэл уулын боомт нээгдэх сургаар ихээхэн идэвхжиж, лицензтэй талбайгаа том том төмөр торон хашаагаар хашиж эхэлснээр малчид малаа бэлчээх газаргүй болоод байна. Шинээр гуравдагч боомт нээх болон уул уурхай олборлох асуудлыг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж, зохион байгуулалтад орж,боомтын барилга байгууламж, дэд бүтцийн зорилгоор явж байгаа олон удаагийн тээврийн машин, тээврийн хэрэгслийг зогсоож нэвтрүүлэхгүйгээр буцааж байна. Тэдгээр компаниуд хохирлоо нутгийн малчдаар гаргуулна хэмээн аймгийн Цагдаагаар малчдыг дарамтлуулж байна.

Хүрмэн сумын Жанжин, Тулга багийн иргэд багийн Иргэдийн нийтийн хурлаараа боомт болон уурхайг нээхгүй гэсэн тогтоолыг гаргасан байна. Гэвч Монгол улсын Засгийн газар Хятад компаниудын талд илт үйлчилж, орон нутагт шахалт дарамт үзүүлж эхэлсэн байна.

Боомт нээж ухах гэж байгаа энэ газар нь Монголд байтугай дэлхийн ховор үлдсэн Загийн тойром, Бүгийн хоолой-Таван сухайн хөндий гээд говийн ховор ургамал, амьтны өлгий, эко системийн онц чухал ач холбогдолтой нутаг юм. Иймээс дэлхийн хэмжээнд энэ газар нутгийг хамгаалж үлдэх ёстойг сануулсаар байтал манайхан Хятадуудаар ухуулна гэж улайрахын учир юу билээ?

Зураг дээр: Лиценз авсан Хятадуудын зөвхөн Хүрмэн суманд барьсан хашаа,Уг газарт авсан лиценз. Лиценз эзэмшигч компаниуд нь дандаа Хятадууд буйг Улсын бүртгэлээс харж болно.

Эх орон чинь харийнханд эзлэгдэж байна. Өнөөдөр Өмнөговийн малчдыг дээрэмдаж байгаа Хятадууд манай баялгаар улам хөрөнгөжиж маргааш намайг, таныг газар нутаг дээрээс чинь хөөх болно.

Энэ улсад төр гэж байхгүй. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй луйварчид л төрийг эзэлжээ.

Энэ Хятад компаниудын хамтрагчид нь өнөөдөр УИХ-д сууж, Улсын нийслэлийг удирдаж байна гээд бод!

Сэтгүүлч Б.Отгон 2

022.04.28

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Hunter

      (176.59.141.115) 2022-07-20 23:35
      • 0
      • 0

      Танай агуу Монгол гүрэн хаана байна аа тиймээ би чамайг хэн биш гэдгээ мартчихаж

      Хариулах