
Туркууд махан хоол түлхүү хэрэглэнэ, маш сайхан боловсруулна, махан хоолны төрөл нь маш олон. Цайны өөрийн их гоё соёлтой ард түмэн. Махан хоол идсэний дараа Аяран хэмээх үндэсний ундааг уух нь маш түгээмэл бөгөөд хоолыг лимон аавал дагалддаг. Энэ нь эрүүл мэндийн асар их ач холбогдолтой.
Аяран чухам ямар ундаа вэ?
Аяран бол тарганд ус нэмж хийгддэг ундааны төрөл юм. Энэ бол Туркийн хоолны соёлын хамгийн түгээмэл ундааны нэг бөгөөд Аяран хийхэд хонины тослог ихтэй сүүгээр бүрсэн тараг хамгийн тохиромжтой байдаг.
Аяраныг тарган дээр 1:1,5 харьцаатайгаар ус нэмэн хийдэг. Илүү амттай болгохын тулд усны оронд сүү хэрэглэж болно. Мөн бага хэмжээний давс нэмнэ. Туркуудын уламжлалт ундаа болох аяраныг Балканы болон Азийн орнуудад ундаа болгон түлхүү хэрэглэдэг.
Манай эрний 552-745 жилүүдэд оршин тогтнож байсан Гөктуркууд нь иссэн тарагны исгэлэн амтыг дарахын тулд ус нэмснээр санамсаргүй байдлаар энэхүү ундааг олж нээсэн гэж үздэг.
Аяран гэдэг үг нь түүхэнд анх удаа Дивану Лүгатут-Турк нэртэй бүтээлд "Сүүгээр хийгддэг ундаа" хэмээн дурдагдсан байдаг.
Аяраны сайн талуудаас дурдвал:
- Удаан хугацаанд цатгалан байлгадаг. Яагаад гэвэл сүү бүтээгдэхүүн болох таргаар хийгддэг учраас шим тэжээлээр баялаг ундаа юм байна.
-Цусны даралт тогтворжуулдаг
-Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг
-Биед эрч хүч өгдөг
-Эсийг нөхөн төлжүүлдэг
-Ясыг бэхжүүлдэг
-Нойрыг тогтворжуулдаг
-Ходоодыг тайвшруулдаг
-Уургаар баялаг
-Тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй умдаан ажээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505