НӨАТ-ын буцаан олголтын хувийг 70 болгох хуулийн төслийг өргөн барьжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 24-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Хүний эрхнийн дэд хорооны дарга Н.Оюундарь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барилаа.

Монгол Улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын 1 дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлснээр татвар төлөгчийг урамшуулах, бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгохоор ажиллаж байна.

Гэвч, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн судалгаанд “...Нэмэгдсэн өртгийн албан татвар нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна” гэсэн дүгнэлт хийсэн байна. 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувь байгаагийн дээр, ядуу амьдалтай иргэдийн тоо буурахгүй байна. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна...” гэжээ.

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах /буцаан олголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа аж. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслөөр 15.2.1. “20” гэснийг “70” гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн “30” гэснийг “40” гэж тус тус өөрчилхөөр оруулж байгаа юм. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон ба сар бүр дунджаар

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт

                Иргэний тоо                              Дүн

    2016 онд   499,650                   35,1 тэрбум

    2017 онд    632,605                  77,7 тэрбум  

   2018 онд 793,371                     121,4 тэрбум  

Дэлхийн бусад орнуудад

НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг. Жишээ нь: Солонгост үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг буцаан олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8%, Люксенбург 17, Герман 19%, Англи, Австри, Монакод 20%, Португал, Грек 23, Дани, Испани, Норвег, Швед зэрэг оронд 25%-ийг буцаан олгодог байна.

Хууль хэрэгжих эхэлснээс хойш татвар төлөгчийн тоо нэмэгдсэн байна. 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-аар нэмэгджээ. 2016 онд 32.462 НӨАТ төлөгч байсан бол 2019 оны 1-р улиралд 35,472 болжээ. Хэрэв хуулийн төсөл дэмжигдвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.