КОВАКС хөтөлбөрийн дагуу улс орнуудад 49 сая гаруй вакциныг нийлүүлэд байна

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын эсрэг вакцины хүртээмжийг улс орнуудад жигд хувиваарилах зорилготой олон улсын КОВАКС хөтөлбөрийн дагуу улс орнуудад коронавирусын эсрэг вакцины 49 сая гаруй тунг нийлүүлээд байна. Насанд хүрэгчдийн дийлэнхийг нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамруулахын тулд дахин 35-45 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсус онцолжээ.

КОВАКС хөтөлбөрийг ДЭМБ, Дэлхийн Вакцины эвсэл (Gavi) болон Халдварт өвчний эсрэг вакцины судалгаа шинжилгээг санхүүжүүлдэг CEPI сан хамтран удирдаж байгаа ба уг хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сан мөн хамтран ажиллаж байгаа билээ.

КОВАКС хөтөлбөрийн дагуу өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай орнуудад нийлүүлж буй вакцины үнийг төлөх юм. ДЭМБ-ын удирдлагууд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд коронавирусын халдварын эсрэг дэлхий даяараа тэмцэх шаардлагатайг онцолж, баян орнуудыг халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан орнуудад туслахыг уриалж байна.

КОВАКС хөтөлбөрийг дагуу коронавирусын эсрэг вакцин хүлээж авсан хамгийн эхний орон нь Гана улс болсон ба үүнээс хойш хэдэн арван сая тун вакциныг дэлхийн өнцөг булан бүрт нийлүүлжээ.

Тедрос Гебрейсус өндөр хөгжилтэй орнуудыг коронавирусын эсрэг вакциныг шаардлагатай хэмжээнээс олныг авч, нөөцөлж байна хэмээн буруушааж, дэлхийн улс орнуудад хийгдсэн коронавирусын эсрэг нийт вакцины зөвхөн 0.3 хувь нь л орлого багатай улс орнуудад хийгдсэнийг онцолжээ.

Хамгийн сүүлд л гэхэд Швед улс КОВАКС хөтөлбөрт 1 сая АстраЗенека компанийн вакциныг хандивлахаа мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрт зөвхөн Пфайзер болон АстраЗенека компаниудын вакциныг зөвшөөрөөд байгаа аж. КОВАКС хөтөлбөрийн дагуу коронавирусын эсрэг вакцин хүлээн авах орнуудын дотор Алжир, Малави, Уганда, Иран, Ирак, Барбадос, Эль Сальвадор, Никарагуа зэрэг улс орнууд багтаж байна.

КОВАКС хөтөлбөрийн тусламжтайгаар ДЭМБ орлого багатай 92 улсын нийт хүн амын багадаа 20 хувийг нь вакцинжуулах зорилго тавиад байгаа ч зорилгоо биелүүлсэн ч энэ нь цар тахлыг зогсооход шаардлагатай дархлааг хүн амын дунд тогтоож чадахгүй аж.

ДЭМБ-аас мэдээлснээр КОВИД-19 өвчний тархалтыг зогсоохын тулд дэлхийн хүн амын 70-аас дээш хувь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдчихсан байх ёстой аж.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/indias-covid

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.