
Бернард Шоу нэгэн цагт “Та хайртай дотно хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиосолж эхлэх л юм бол тэднийгээ үзэн яддаг болно” гэсэн байдаг нь үнэний хувьтай.
Хүн өөрийгөө гаргуунд нь гаргаж, зөвхөн бусдыг боддог бол үр дагавар нь хоёр өөр “сценариар” өрнөж болно. Эхний сценари нь гэвэл тэрээр эцэстээ өвчин тусна. Учир нь тэрээр өвчин тусах нь бусдын хайр халамжийг татах цорын ганц арга юм байна гэх дүгнэлтэд хүрнэ.
Хайртай хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг насаараа хангаж ирсэн тэрээр хүнд өвчин тусаж байж л тэднээрээ асруулж, ингэснээр тэднийхээ хувьд үнэгүй зарц төдий биш гэдгээ мэдэрч сая нэг санаа нь амарна.
Хоёр дахь сценари нь гэвэл тэрээр хүн бүхэнд гомддог болно. Тэрээр бусад хүмүүсийг л боддог, бусдын төлөө л юм хийдэг хэвээр байх хэдий ч өөрийг нь хангалттай үнэлсэнгүй, өөрт нь хангалттай баярласангүй хэмээн гомддог болно.
Энэ нь эргэн тойронд байгаа хүмүүсийнх нь дургүйг хүргэх нь мэдээж. Ойр дотно хүмүүс нь түүнд “Бид чамайг ингээд өг, тэгээд өг гэж гуйгаагүй ш дээ”, “Яах гэж ингэж байдаг юм...” гэдэг болно. Үүнд нь тэрээр бүр ихээр гомдох бөгөөд энэ нь явсаар явсаар үл ойлголцол, хэрүүл маргаан эсвэл бүр харилцаа тасрахад ч хүргэж мэднэ.
- Людмила Петрановская
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.