Монголын циркчид мөнгөн цом хүртжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 31-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Учао хотноо олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн 10 дугаар сарын 25-30-нд 17 дахь удаагаа амжилттай болж Монголын циркчид мөнгөн цом хүртжээ.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцсон байна. Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээр ийнхүү мөнгөн цомын эзэд болов. Тэд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд тус үзүүлбэр номерын багшаар Х. Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.

Өмнө нь тэд энэ уран бүтээлээрээ 2019 онд  олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом хүртсэн байна. Тус төвийн циркийн жүжигчид энэ тэмцээний дараа 11 дүгээр сард Франц улсад болох “Grenoble”-д ирэх оны нэгдүгээр сард “Massy” олон улсын циркийн уран бүтээлчдийн тэмцээнд оролцох талаар продюсер Н.Эрдэнэ мэдээллээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.