Тэтгэвэр ба луйврын систем

Twitter Print
2022 оны 01-р сар 30-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Бид насаараа ажиллаж улсад төлсөн НДШ-ээ тэтгэвэрт гарсан үедээ амьдралын баталгаа болгон буцаан авч байгаа. Гэхдээ маш багахан хэмжээтэйг. Хэрвээ бид энэ мөнгөө НД-д биш банкинд хадгалуулсан бол өдийд гуйлгачин шахуу амьдарч байгаа ахмадууд маань бүгд саятан болчихсон суугаа.

Одоогийн Монголын нийгмийн даатгал, тэтгэвэрийн тогтолцоо бол луйврын систем юм. Ууг нь бид нийгмийн даатгалд мөнгөө хүүгүй хадгалуулаад нийт төлсөн мөнгөө буцааж авч байгаа. Нийгмийн даатгалын сан энэ мөнгийг арилжааны банкинд хүүтэй хадгалуулж мөнгө угаагаад угаасан мөнгөнийхөө багахан хэсгийг үнэнч шудрага хөдөлмөрлөсөн /нийт тэтгэвэр авагчдын 80 гаруй хувь/-д эргүүлэн өгнө. Үлдсэн хэсгийг арилжааны банк, улс төрийн нам, улс төрчид, тэдний хамаарал бүхий ААН-д хуваан авна. Үлдсэнийг насаараа маш бага шимтгэл төлөөд тэтгэвэрт гарах сүүлийн 5 жилдээ 4-8 сая төгрөгөөр маш өндөр шимтгэл төлсөн хэсэг бүлэг луйварчдад өгнө.

Тухайлбал санхүүгийн боломжтой хэсэг бүлэг хүмүүс болон төрийн алба хашдаг этгээдүүд 4200.000-р 5 жил төлөхөд НД-д нийт 60,480,000 төгрөг төлнө. Энэ мөнгөө буцаагаад авахдаа сард хэрвээ 75 хувиар тогтоолговол 3,150,000 буюу жилд 37,800,000-г авна. 2 жилд 75 сая гаруй буюу 5 жил төлсөн мөнгөө 2 жил хүрэхгүй хугацаанд буцааж аваад цаашид 25 жил тэтгэвэр авлаа гэхэд 945,000,000 сая буюу тэрбум төгрөг дан ганц луйварчин авах нь.

Тэгэхэд насаараа 600.000 мянган төгрөгийн цалинтай 25 жил тэтгэвэр төлсөн хүн 43 сая хавьцааг улсад төлөөд эргүүлээд 25 жил тэтгэвэр авна гэвэл 90.000.000 сая төгрөг л авна. Энд нийгмийн даатгалын системийн залилан луйвар тогтож байна.

Энэ луйврын системийг ил болгож өндөр төлсөн 5 жил гэдэг тогтолцоог халж нийт төлсөн жилийн дунджаас нийгмийн даатгал тогтоохгүй бол нийт масс нь насаараа даатгал төлөөд шүлс авдаг цөөхөн хэдэн мэдээлэл сайтай танил талтай боломжтой хэсэг сүүлийн 5 жил маш өндөр төлөөд нийгмийн даатгалын санг хуурайлдаг гажиг тогтолцоотой болсоор удлаа.

УИХ-д суудаг гишүүд иймэрхүү хуулийн цоорхойг олж харж шудрага ёс, хууль санаачлах гэж сонгогдог юмуу эсвэл яг иймэрхүү өөрсдөдөө зориулсан гаж хууль санаачлаж нийгмийг тэр чигт нь булингартуулах гэж сонгогдог юм уу. Энэ тогтолцоог халахгүйгээр нийгмийн даатгал, тэтгэвэрийн систем цэвэршихгүй. Энэ тогтолцоог болиулаад тэтгэвэр тогтоох доод түвшинг шинэчлэн нийт ажилласан жилийн дунджаас тэтгэврээ тогтоодог болвол сая шудрага ёс тогтоно.

Мөн сая тэтгэврийн хэмжээг нэмэхдээ зөвхөн 500.000 хүрэхгүй тэтгэврийг нэмсэн бол яг эзнээ олсон нэмэлт байсан бөгөөд жаахан ч гэсэн шудрага үйлдэл байж хэн ч барьцахгүй байх байлаа. Цаашид иймэрхүү илт нэг талыг барьсан массыг тэр чигт нь хохироон доромжилсон хуулиудын эсрэг ард түмэн нэгдэж тэмцэх хэрэгтэй бөгөөд тэмцдэггүй ард түмэн мөхөж, тогтмол ус өмхийрдөг гэдгийг байнга санаж хэрэгтэй хэрэггүй постны доор хэрэлдэж суухаасаа өмнө өөрт хэрэгтэй зүйлийн төлөө нэгдэж сурах хэрэгтэй байна.

Х.Янжмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:14
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Zochin

      (103.68.107.114) 2022-02-01 13:24
      • 0
      • 0

      Насаараа хөдөлмөр эрхлээгүй хүмүүс маш өндөр тэтгэвэртэй насаараа багш хийсэн хүн маш бага тэтгэвэр авдаг систем одоо үйлчилж байна

      Хариулах

    • Зочин

      (66.181.178.38) 2022-01-30 16:38
      • 0
      • 0

      Маш олон хүн 30 аас 40 жил улсад хөдөлмөрлөж Нийгмийн даатгал төлсөн байдаг юм шүү. Ингэж олон жил хөдөлмөрлөсөн улсууд өндөрдүү тэтгэвэр авч байдаг ба бага тэтгэвэр авагчдын барьцаад байгаа хүмүүс байдаг. Тэтгэврийн ялгааг арилгана гээд бага тэтгэврийг нэмээд арай өндөр тэтгэвэр авагчдыг нэмэх шаардлагагүй гээд байгааг эсэргүүцэж байнаа. Бага цалинтай байсан хүмүүс чинь Нийгмийн даатгалын санд бага л хөрөнгө төвлөрүүлсэн байгаа өндөр цалинтай байсан хүмүүс Нийгмийн даатгалын санд их л мөнгө төвлөрүүлж тэр чинээгээрээ арай өндөр тэтгэвэр тогтоолгогдсон байгаа. Иймээс тэтгэврийн нэмэгдлийг ажилласан жил Нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн мөнгөний хэмжээгээр нь нэмэх хэрэгтэй. Улсад бараг ажиллаагүй хувь тэнцүүлсэн ажилласан жил нөхүүлсэн гэх мэтээр Нийгмийн лаатгалын санд бараг мөнгө төлөөгүй хүмүүс тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгочихоод одоо тэтгэврийн зөрүүг арилгуулах мэт барьцсан зүйл ярих шаардлагагүй. Бага ч бай нэмж байгаад төр засагтаа талархаж амьдар.

      Хариулах