Та хайрттайгаа ямар улиралд учирсан бэ?

Twitter Print
2021 оны 11-р сар 22-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Хавар: Амьд бүхэн сэргэдэг энэ үед хүний сэтгэл ч хөвсөлдөж догдолж эхэлдэг. Хаврын цагт хүн дурламтгай болдог байна. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл нь унтрахдаа амархан аж. Хавар өрнөсөн хайр сэтгэлийн роман тогтвор муутай, удаан үргэлжилдэггүй гэж сэтгэлзүйчид үзэх нь бий. Оросууд хаврын таван сард хуримлахыг таашаадаггүй. Хавар шигээ хувирамтгай, баталгаа муутай гэр бүл болно гэж үздэгээс тэр. Энэ тухай дуу шүлэг, онигоо яриа ч элбэг байдаг аж. Аливааг дүгнэх тухайн улс үндэстний нэгэн онцлог. Монголчууд ч хурим найрыг хавар хийгээд байдаггүй. Гэхдээ хайр сэтгэлтэй бүс мөчлөг тачиг цагтай холбон үздэг. “Хавар” гэдэг үг  нь эртний “Ховор” гэх утгатай үгнээс гаралтай гэж түүх судлаачид тайлбарладаг.

Зун: Зуны дэлгэр цагт хүний сэтгэл ч нялхамсуу болж, илүү тайван, стресс багатай байна. Хайр сэтгэлийн хувьд зун тааламжтай улирал. Цэцэг навч болсон энэ улиралд хосууд уулзаж учрах нь олширч, бие биенээ харилцан ойлгоход илүү дөхөм болдог. Мөн энэ улиралд амралтын зугаа цэнгэлийн “богино хэмжээний” роман, сээтэгнэл илүүтэй байдаг тул сонор сэрэмжээ алдуузай. Бэлгийн замын төрөл бүрийн халдварт өвчин чухам энэ үед илүү ихэсдэгийг эмч мэргэжилтнүүд тогтоожээ. Зуны налгар улиралд гэр бүл болсон хосууд хоорондоо эвтэй, дулаан бүлээн уур амьсгалыг бүрдүүлж чаддаг гэж зарим сэтгэл судлаачид үздэг юм билээ.

Өвөл: Идэр ес тачигнасан өвлийн улиралд хайрттайгаа учирсан бол гэр бүл бат бэх болохын нигууртай. Цаг агаарын тийм ч тааламжтай биш байдал, хоол хүнс, хувцас хунараа базааж бэлтгэх зэрэг олон даваа, сорилтууд биднийг хүлээж байдаг. Энэ үеэр подхийтэл өөрийгөө базаасан хүн хайр сэтгэлийн хувьд ч тууштай, бэлтгэлтэй байж чадна. Мөн ирж болох хүндрэл бэрхшээлүүдийг хайр сэтгэлээ хохироолгүйгээр давж чадна.

Намар: Өвлийн дохио айсуй үе. Шаржигнан унах гунигт шар навчсын адил хүний сэтгэл ч гэгэлзэж, өнгөрсөн дурсамжид автах нь бий. Намрын шиврээ бороо орох нь хүнд уйтгар гуниг авчрах нь байдаг. Амралт аялалын тааламжтай үе өнгөрч, өдөр тутмын саарал өдрүүд хүлээх болно гэдэг мэдрэмж нь хүнийг стресст оруулдаг. Гэсэн ч байгаль дэлхий байдаг өнгөрөөрөө гоёсон намрын цаг хамгийн романтик улирал гэдэг. Хичээлийн шинэ жил эхэлж, охид бүсгүйчүүд хайрын болзоонд зогсон, шаржигнах навчсын чимээ хөл дор сонстох нь үлэмжийн төгс яруу. Иймдээ яруу найрагчид намрыг магтан дуулсан шүлэг найргаа бичдэг биз.

Намар цагийн хайрын учрал их романтик байдгаараа онцлогтой. Монголчууд айраг цагаа элбэгшсэн намрын цагт хурим найраа бэлддэг бол Европынхон хайрын хөнгөн гунигт автанхан намрыг үддэг. 

Эх сурвалж: www.ikhmongol.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.