Киргизийн иргэдийн 80 хувь нь Ерөнхийлөгчийн шууд засаглалтай болохыг дэмжлээ

Twitter Print
2021 оны 01-р сар 15-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гариг буюу 10-нд Киргиз улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн зэрэгцээ парламентын эсхүл ерөнхийлөгчийн засаглалтай улс байх талаар референдум (бүх ард түмний санал асуулга) хамт явагдлаа.

3 сарын өмнө Бишкект болсон ээлжит хувьсгалын үеээр шоронгоос суллагдсан, киргизийн Кумтор гэдэг алтны уурхайг 100% улсын мэдэлд авч, канадчуудыг хөөж гаргах тэмцэлийг толгойлогч Садыр Жапаров гэгч залуу 80% гаруй саналаар ялж Ерөнхийлөгч боллоо. Мөн манайх шиг парламентын засаглалтай байснаас болж олон намуудын хоосон амлалт, хөшигний ардах тэмцэл, тохироо, авилга хулгайнаас залхсан киргизийн ард түмэн Ерөнхийлөгчийн шууд засаглалтай улс больё гэж 81%-нь саналаа өглөө.

Мөн энэ өдөр Казахстан улсад парламентын сонгууль болж уламжилалт ёсоор «Нур Отан» нам 72%-ийн үнэмлэхүй ялалт байгууллаа.

Ч.Пүрэвсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.