Яс гордьсон тас мэт Хятадууд төлөвлөгөө хүртэл гаргажээ

Twitter Print
2014 оны 05-р сар 06-нд 19:28 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын дэглэм сүйрч, задран унасан тохиолдолд Хятадын ардын чөлөөлөх армиас онцгой нөхцөл байдалд ажиллах тусгай группууд зохион байгуулж байгаа тухай Kyodo News агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн зун бэлэн болоод байсан Хятадын цэргийн нууц баримт бичигт тэмдэглэснээр, Ким Чен Уны дэглэм сүйрч, Умард Солонгост эмэх замбараагүй байдал үүсэх үеэр хоёр улсын хил даван орж ирэх олон сая дүрвэгсдийг  тогтоон барих хүч хэрэгтэй учир зохих үүрэг зорилготой анги нэгтгэлүүд эмхлэн зохион байгуулахыг Хятадын ардын чөлөөлөх арми уриалж байсан аж. Үүний тулд хил дагуу тагнан турших олон тооны бүлэглэлүүд байрлуулж, тэдгээрийн дотор, дүрвэгсдээс мэдлэг, боловсрол өндөртэй хүмүүсийг олж цуглуулах " шалгалтын бүлэг", шинээр ирэгсэдийг байцаан шалгаж, аюултай, хил нэвтрүүлэх шаардлагагүй этгээдүүдийг олж тогтоох үүрэг, зорилготой " хаалтын команд", мөн  дайсны эсрэг сөрөн зогсох " галын бүлэг " гэсэн олон талын үйл ажиллагаа явуулах бүлэглэлүүд байгаа аж.

Умар Солонгосын төр засгийн уналт болон гадаадын цэргийн хүчин тус улсад халдсаны улмаас гадагшаа дүрвэх олон сая хүнийг найдвартай тогтоон барихын тулд тус бүр 1500 хүний багтаамжтай дүрвэгсдийн олон зуун бааз байгуулах төлөвлөгөөг уг баримт бичигт тусгасан байна. Хятадууд мөн Умард Солонгосын улс төр, цэргийн томоохон зүтгэлтнүүдийг хамгаалалтад авахын зэрэгцээ тэднээс Хятад улсад дайсагнасан үйл ажиллагаа явуулахаас сэрэмжилж хянаж цагдах тухай баримт бичигт дурьджээ.

Тэрчлэн уг баримт бичигт тэмдэглэсэн өөр нэгэн хувилбараар "терроризмтой тэмцэх" нэрийн дор АНУ тэргүүтэй гадны хүчин Умард Солонгост халдсан тохиолдолд дипломат арга замаар яриа хэлэлцээр явуулах, эсрэг нөхцөлд хилээ хааж, мэдээллийн сүлжээг таслан зогсоох кибер халдлага зохион байгуулах зэрэг олон төлөвлөлт байгаа аж. Тодорхой нарийн төлөвлөсөн уг баримтад БНАСАУ-ыг нэр заан дурдсан ганц үг ороогүй хэрнээ “манай улсын зүүн хойд хөрш” гэх мэтээр утга эерүүлсэн зэрэгцээ үгээр нэрлэсэн байгааг Kyodo News агентлаг онцолсон байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.