ОХУ-ын анхны коронавирусийн эсрэг вакцинийг СПУТНИК V гэж нэрлэхээр болжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 12-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д албан ёсоор бүртгүүлсэн, дэлхийд анхны, корона вирусийн эсрэг Гам-КОВИД-Вак гэдэг вакциныг олон улсад "СПУТНИК V" гэж нэрлэхээр болжээ. (сансарт оросууд хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуул ийм нэртэй байсан)

В.В.Путин: "Энэ вакциныг бүртгүүлэхээс нь өмнөх туршилтад миний төрсөн охидуудын нэг нь оролцож тариулсан. Вакциныг эхлээд шахсаны дараа 38 хэм хуртэл халуураад, дараа нь 37 хэм болоод 2 дахь тариаг нь тарьсанаас хойш зүв зүгээр болж, одоо түүний биенд удаан хугацааны, тогтвортой, коронагийн эсрэг дархлаа үүссэн" гэжээ. Яг ингэж 2 үе шаттай тарьдаг нь уг үүссэн иммунитет-дархлаа нь 2 жилийн турш тогтвортой байх баталгааг (гарантия) өгнө гэж бичиж байна.

Одоо эхлээд багш нар, эмч, эмнэлгийн болон онцгой байдлын ажилтнуудад вакциныг тарих юм байна. Хүүхэд болон залуучуудыг яаралтай тарихгүй бөгөөд 10 сараас хүссэн бүх хүнд үнэ төлбөргүйгээр уг вакциныг тарих болно гэж мэдэгджээ. 

Ч.Пүрэвсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.