Бүр гурвыг зөвшөөрөх болжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 06-нд 19:47 цагт
Мэдээний зураг,

Америкийн Массачусетс муж улсад анх удаа ижил хүйстэй гурван эмэгтэй хуримлажээ. Өмнө нь тус мужид ижил хүйстэй эмэгтэйчүүд гэрлэлтээ батлуулах Америк стандартын хууль үйлчилж байсан бол одоо уг хуульд нарийвчлал хийсний дүнд ижил хүйстэй гурван хүн гэр бүлээ батлуулах боломжтой болжээ.

Хууль эрх зүйн үндэслэлээр бол гэр бүл батлуулсан гурван эмэгтэй, гэр бүлийн бусад гишүүдийн өмнө адил тэгш эрх, хариуцлага хүлээнэ. Сонирхолтой нь шинээр гэр бүл болсон эдгээр эмэгтэйчүүд бүгдээрээ нөгөө хоёрынхоо өндгөн эсийн тусламжтайгаар хиймлээр үр тогтоон тээж төрүүлэх зорилго тавьж байгаа аж. Тэдний нэг уг аргаар жирэмслээд байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард төрөх гэнэ.

АНУ-ын нийт 50 муж улсуудаас 17 нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг  хууьчлан баталсан бол одоогоор 29 муж улсад хориглодог аж. Манай хойд, урд хоёр хөршид ижил хүйстэний гэрлэлтийг ор тас хориглохын хамт өөр улс оронд бүртгүүлсэн ижил хүйстэний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.