Эмэгтэйчүүдийн савны хий гэж юу вэ, хэрхэн үүсдэг вэ

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Савандаа асуудалтай, үрэвсэлтэй, өндгөвчний үрэвсэл, киста уйланхай, хагалгаагаар төрсөний дараа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах, аарцаг ясны гажигтай эмэгтэйчүүд савны хий үүсэх магадлал өндөр болдог.

Савны хийтэй байх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

1- Савнаас хий гарах: Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг.

2- Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдэгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.

3- Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.

4- Сарын тэмдэгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.

5- Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшилдаг.

6- Саваар үе үе хатгана. Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.

Савны хий үүсэх шалтгаанууд

1- Улирлын чанартай::

Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав, нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай.

2- Идээ, ундааны байдал::

Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.

3- Явдал суудал талаасаа::

Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог.

4- Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг.

Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.

5- Биений юм::

Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ.
Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…

Эмчилгээ нь

Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…

Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эрүүл байлгах нь чухал.

Савны хий байдаг бөгөөд байх ёстой хэмжээнээсээ хэтэрвэл тэр нь дээр дурьдсан зовиур болон илэрдэг байна . Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Уламжлалт анагаах ухаанаар Савны хий, Голын хий , Бөөрний хий гэх мэтээр оношилож Уламжлалт бариа засал, Тан барих , Бумба тавих, Зүү, Төөнүүр, Галын эмчилгээ зэрэг олон аргууд байдаг.
Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар даран эмчилдэг байна.

Савандаа хийтэй байх нь гоо сайхан талаасаа ч үзэмжгүй. Учир нь гэдэс цүндийж харагддаг. Тиймээс эмэгтэй хүний гоо сайханы нууц нь савны эрүүл мэнд юм. Савны хийг Уламжлалт бариа засал, Галаар анагаах засалын эмчилгээ зэргийг хослуулан эмчлэх нь үр дүнтэй байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.