Энди Мюррейд Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тусгай эрх өгчээ

Twitter Print
2021 оны 12-р сар 24-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Энди Мюррейд Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тусгай эрх өгчээ. Түүний хувьд энэ тэмцээний финалд таван удаа шалгарч байсан ч түрүүлж байгаагүй юм.

Энди Мюррейд нэгдүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эрх өгсөн байна. Өдгөө 34 настай Британи теннисчний коронавирусын шинжилгээний хариу нь эерэг гарсан тул 2021 оны Мельбурн хотод болсон тус тэмцээнийг өнжиж байсан юм.

Мюррей хэлэхдээ "Австралийн нээлттэй тэмцээнд эргэн тоглох гэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Би Австралид өмнө тоглож байхдаа гайхалтай цагийг өнгөрөөсөн. Мельбурн Парк дахь талбайд гарахыг тэсэн ядан хүлээж байна." хэмээжээ.

Харин тэмцээний захирал Крэйг Тили "Энди тэмцэгч чанар, хүсэл тэмүүлэл, тоглолтод сэтгэлээсээ ханддаг гэдгээрээ алдартай. Би түүнийг 1-р сард Мельбурн хотод дахин угтан авч байгаадаа баяртай байна." гэж хэлжээ. Тус тэмцээнийг томоохон одууд вакцин хийлгээгүй болон бэртлийн улмаас өнжинө.

Тухайлбал тус тэмцээний долоон удаагийн аварга Серена Уильямс, Стэн Вавринка, хоёр удаагийн аварга Венус Уильямс, Бианка Андрееску зэрэг тоглогчид Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн юм.

Мөн Уимблдоны аварга шалгаруулах тэмцээнийг орхисноос хойш Федерер талбайд гараагүй байгаа. Рожер Федерер дахин өвдөгний хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд олон сар талбайд гарахгүй гэдгээ мэдэгджээ.

Түүнээс гадна бэртлийнхээ улмаас Уимблдоны нээлттэй тэмцээнийг өнжиж магадгүй гэж мэдэгджээ. Харин Новак Жоковичийн хувьд вакцин хийлгэсэн эсэхээ хэлэхээс татгалзаж тэмцээнийг өнжих магадлал өндөр байгаа юм.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mb

      (103.26.194.116) 2013-10-15 21:32
      • 0
      • 0

      Gaihamshigtai duuchin. Tuunii gangar shaazan shig chamin tansag hooloig odoo hurtel dahin sonsoogui baina. Heden zuundaa gantshan toroh aguu duuchin gej l tuuniig heldeg baih daa. Uneheer baharhaad barshgui saihan hun.

      Хариулах