Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Twitter Print
2020 оны 03-р сар 26-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Намайг тамирчин байхад ахмад тамирчид маань үе үехэн уулзалддаг байлаа. Тэр үед би Талийгаач Дашгай гуайн гэргий Цэнд-Аюуш эгчийг бас л цаначин юм байх гэж боддог байсан. Гэтэл тэр хүн залуу тамирчин бид байтугай ахмад тамирчдын дунд цаначин хүн гэж хүндлэгддэг нэгэн билээ.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул Бизъяа овогтой Дашгай 1934 онд Хөвсгөл аймгийн Речинлхүмбэ сумын нутагт төрсөн. 1954 оноос цэргийн алба хааж, 1966-1970 онд Улсын багшийн их сургуульд суралцаж биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.

Б.Дашгай нь 1958-1968 онуудад улсын шигшээ багийн тамирчин, улмаар 1970-1978 онд Батлан хамгаалах яам, Алдар нийгэмлэгт цанын дасгалжуулагч, мэргэжилтэн 1978-1989 онд Барилгын цэргийн удирдах газар офицер, Биеийн тамирын дарга, штабын даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ суусан. Тэрээр 1968 он хүртэл цанын спортоор хичээллэхдээ 1964 оны Австри улсын Иннсбрук, 1968 он Франц улсын Гернобль Өвлийн Х дахь Олимпийн наадмуудад Гүйлтийн цана, Биатлоны төрлөөр оролцож байсан манай улсын анхдагч олимпийн тамирчдын нэг билээ. Б.Дашгай нь Монгол улсын 8 удаагийн аварга, Монголын Бүх Ард Түмний Спартакиадын 5 удаагийн аварга , Биатлоны төрлөөр Улсын 4 удаагийн аварга тамирчин юм.

Тэрээр 1973-1974 онд Батлан хамгаалах яаманд мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа цэргийн олон төрөлтийн нормативыг боловсруулж гаргасан нь одоог хүртэл цэрэгжилтийн спортын төрөлд мөрдөж ашиглаж байгаа болно. Түүний хөдөлмөр гавъяаг төр засгаас үнэлж Ардын армийн 50 жилийн ойн медаль 1971 он, Халх голын 30 жилийн ойн медаль 1975он, Байлдааны медаль 1977 он, Алтан гадас Одон, 1980 он Спортын хүндэт тэмдэг 1987 он, Байлдааны гавъяаны улаан тугийн Одон 1988 он, Биеийн тамир, Спортын тэргүүний ажилтан 1990 он, Ахмад дайчин 2002 он, Эх орны төлөө 2010 он, Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны Жуух бичиг 2013 он Гавъяат дасгалжуулагч багш цолоор Дэлхийн оюуны өмчийн академи 2017 он тус тус шагнаж урамшуулжээ. Б.Дашгай нь Монголын Спортын анхдагч, Батлан хамгаалах яамны ахмад зүтгэлтнүүд, сайн аав, шилдэг тамирчин, Хөвсгөл нутгийн Алдартнуудын нэгэн томоохон төлөөлөл билээ.

Э.Очирсүрэн

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.