
ШЭЭС ЗАДГАЙРАЛ ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ?
Дасгал хөдөлгөөн хийх, ханиах, найтаах, инээх, гүйх, үсрэх, хүнд юм өргөх үед шээс дусагнах, улмаар гоожих, шээж байхдаа таслахад булчингийн хүч тамир хүрэхгүй байх, шээс хүрч байгаа мэдээлэл тархинд ирэхэд бие засах өрөө орж амжихгүй байх, шээс ойр ойрхон хүрэх зэргээр шээс задгайрал илэрдэг. Шээс задгайрах нь хүйс ялгалгүй илэрдэг. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд 2:1 харьцаатай байна.
НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:
Стресс, сэтгэлийн хямрал, өтгөн хаталт, биеийн жин хэт нэмэгдэх, биеийн хүчний байнгын хүнд хөдөлмөр эрхлэх, давсагны архаг үрэвсэл давтан сэдрэх гэх мэт. Мөн төрөлтийн дараа умай, үтрээ нь эргээд анхныхаа байдалдаа бүрэн орж чадалгүй сунасан чигээрээ байдаг.
ҮТРЭЭНИЙ цагираг булчингийн барих чадвар сулархад давсагны хана шээсний сүв орчмын цагираг булчингийн барих чадвар ч мөн багасдаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн 70 гаруй хувь нь эмнэлэгт хандаж, эмчид үзүүлдэггүй байна. Үүнээсээ болоод гэр бүлийнхнээсээ нуух, памперс хэрэглэх цаашлаад нийгэм хамт олноосоо хөндийрөх, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөнд автаж, бэлгийн харьцаанд ч таагүй байдал үүсэх нь бий.
Иймээс шээс задгайрах эмгэгийг заавал эмчлүүлэх шаардлагатай. ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТИЙН ҮР ДҮНД ЯМАР Ч ӨВДӨЛТГҮЙ, ЭМГҮЙ, ХОРИГЛОХ ЗААЛТГҮЙ, МЭСИЙН БУС ФИЗИК ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭНЭХҮҮ ЭМГЭГИЙГ ХЯЛБАРХАН эмчилж болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.