
Витамин Д илүүдсэнээр хоолонд дургүй, цочромтгой, тайван бус, хөлрөмтгий, толгой өвдөх, цонхийх, цус багадах, их шээх, жин нэмэхгүй байх зэрэг ерөнхий хордлогын болон витамин Д дуталтай ижил төстэй шинж гардаг учир аминдэмийг нэмж өгөх алдаа гардаг учираас Д витаминыг эмчийн хяналтанд зөв хэрэглэх нь маш чухал юм.
Ямар үед Витамин Д-н илүүдэл болох эрсдэлтэй вэ?
• Хяналтгүй, дур мэдэн хэрэглэх
• Шинжилгээ өгөхгүй, өндөр тунгаар уух
• Удаан хугацаанд замбараагүй хэрэглэх
Анхааруулга:
1.Д витамин хэрэглэж эхлэхээсээ өмнө витамин Д –ийн шинжилгээг өгөх
2. Мэргэжлийн эмчид үзүүлж, зааврын дагуу өөрт тохирсон тунгаар зөв хэрэглэх
3.Д витамины илүүдэл гарсан тохиолдолд зайлшгүй эмчид хандах
4. Нэмэлт найрлагагүй, тунгийн зөв савлагаатай, бүртгэлтэй Витамин Д хэрэглэх
5. Наран шарлага, хэт ягаан туяатай Д аминдэмийг хавсрахгүй байх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.