
Их Британид болж буй "Их-7"-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Москваг олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг" шаардах хэрэгтэй байгааг онцолжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "Бид Оросын гаргаж буй үйлдлүүдийг анхаарч, Мосвагаас хамтдаа хариуцлага нэхэж, олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нь шаардах хэрэгтэй байна." хэмээн бичжээ.
Түүнчлэн уулзалтын үеэр сайд нар ОХУ болон БНХАУ-ын асуудлыг хэлэлцэхэд Афганистан эсвэл Ливийн асуудлыг хэлэлцсэн хугацанаас 3 дахин их хугацааг зарцуулсан талаар АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ.
Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ирэх 6-р сард Европт хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байдений Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ерөнхийлөгч Ж. Байден хоёр улсын харилцааг тогтвортой болгохын үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзах нь чухал ач холбогдолтой гэж үзэж буй талаар дурдсан юм. Түүний хэлснээр талууд энэ зун гуравдагч оронд уулзалт зохион байгуулах тухай идэвхтэй хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: https://www.ria.ru/world
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.