Хямдрал нэрийн дор иргэдийг залилбал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

Twitter Print
2019 оны 11-р сар 25-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Олон нийтийн баяр, тэмдэглэлт өдрүүдийг угтан хямдралтай худалдаа, үйлчилгээ явуулдаг байгууллагуудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвлөмж хүргүүллээ. "Хямдралтай худалдаа" гэх залилангийн үйлдлээр иргэдийг хохироох явдал өнгөрөгч жилүүдэд их гарч байсан учраас ийм зөвлөмж хүргүүлэхээс аргагүй болсон байна.

Ийм залилангаар иргэдийг хохироосон нь тогтоогдсон байгууллага аж, ахуйн нэгжийг таван сая төгрөгийн торгууль ногдуулдаг гэдгийг ШӨХТГ-аас мэдээлэв.

Зөвлөмжид бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль", "Зар сурталчилгааны тухай хууль"-д заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. Хэрэглэгч барааны талаар үнэн зөв, сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй бөгөөд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглодог аж.

Бараа ажил үйлчилгээгээ борлуулахдаа залилан мэхлэх, худлаа шошго хадан төөрөгдүүлэх, эсвэл хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироохыг хориглож байгаа юм. "Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг ч хүч хэрэглэсэн тохиолдол мөн аж.

Аж ахуйн нэгж, байгууллга нь хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан эсхүл мэдлэг туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахын хуулиар ийнхүү хориглодог аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.