
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна.
Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох бөгөөд хууль заасанчлан сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх юм. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх" хуулинд доорх маягаар заажээ. Үүнд
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД, ТЭДГЭЭРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ
4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр
4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(109.131.54.30) 2020-01-06 13:42Naadmaar yun olon udur amardag yum be??? 11,12nd l bhad boloh yum bishuu
Хариулах
Бизнесмэн Болдооо
(66.181.161.106) 2020-05-28 19:02Чи өөрөө ажиллах мөрөөрөө ажлаа хийгээч.
Хариулах