Өглөөд талх, боов идэхийн оронд өндөг ид

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах, тэжээл авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг зөвлөсөн байна. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай. 

Хэрэв та ажилдаа өлөн элгээрээ явдаг бол цөс чулуужих өвчинд амархан өртөж болзошгүй юм. Учир нь олон удаа хоосон явсанаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багасаж чулуужилт эхэлдэг. Зарим бүсгүйчүүд өглөөний цай уухад жин нэмэгдэх магадлалтай гэж ташаа боддог. Эрдэмтдийн судалгаагаар таргалалтын 75% нь үдээс хойш их хоол идсэнээс болдог  аж. Иймд бүсгүй та өглөө юу ч идсэн болох бөгөөд хамгийн гол нь тайван сууж байгаад санаа зовох зүйлгүй хангалттай идэх хэрэгтэй.

Өглөө тогтмол ундаа уудаг хүмүүсийн биеийн жин хэвийн хэмжээнд байж, бие мах бодийн үзүүлэлт ч сайн байдаг байна.

Өндөг

Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг ид. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд шарсан өндөг хоёр ширхэг, хоёр зүсэм талх болон жимсний чанамал идэхэд дараагийн 36 цагт идэх хоол хүнсний хэмжээ нь хамаагүй бага байдаг байна. 

Өндөг нь уургаар баялаг, булчингийн масс нэмэгдүүлж биеийн жинг хасахад ач тустайгаас гадна цусны даралтыг багасгана. Мөн хүний биед шаардлагатай олон амино хүчил агуулан өндөгтэй ногооны салад идэхэд ногооноос шим тэжээл авах процессийг дэмжинэ.

eating egg-н зурган илэрц

Мөн яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээж, оюун ухааны чадварыг дээшлүүлдэг байна. Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм. Иймээс маш богино хугацаанд өндгөөр юу бэлтгэж болох талаар товчхон зөвлөгөө өгье. 

Мөөгөн шанзтай өндөг

Орц: Өндөг 3 ш, Хатаасан мөөг 10 ш, Бөөрөнхий сонгино 1 ш, Цөцгийн тос цайны халбаганы тал, Майонез 1,5 цайны халбага.

Хийх арга: Сайтар чанаж хөргөсөн өндгийг бүдүүн талаас нь хэрчиж, цайны халбагаар шар хэсгийг нь тусгаарлана. Бөөрөнхий сонгиныг жижиг хэрчиж, тосонд шарна. 

Хатаасан мөөгийг дэвтээж чанаад мөн жижиглэн хэрчиж шарсан сонгино, өндөгний жижиглэн хөшиглөсөн шартай хольж хутгана. Мөөгөн шанзтай өндгөнд майонез, зөөхийний сүмс дусааж, яншуй зэргээр чимж тавина.

Сүмсэнд шарсан өндөг

Орц:  Өндөг 3 ш, Цагаан талх 30 гр, Цөцгийн тос 1 хоолны халбага, Сүүн сүмс 100 гр, Үрсэн бяслаг 10 гр, давс

Хийх арга: Тосонд шарсан нэг зүсэм цагаан талхыг хайруулын тавган дээр тавьж түүн дээрээ хальстай нь чанаж цэвэрлэсэн өндгөө тавина. Өндөг талхаа хооронд нь өтгөрүүлсэн халуун сүүн сүмсээр нааж үрсэн бяслагаар өнгөлөн 10 минут хайрна. Бэлэн болоход нь цөцгийн тосоор тослоно.

Бяслагтай чанасан өндөг

Орц:  Өндөг 4 ш, Бяслаг 50 гр, Майонез 1 цайны халбага, Давс, хар перец

Хийх арга: Өндгөө чанаж, халуунаар нь хальсалж, уртааш нь хуваан зүссэн талаа дээш нь харуулж тавина. Бяслагаа үрүүлд үрж, майонезтайгаа хольж, өндгөн дээрээсээ давс перецээр амтлан бүрхээд л зууш бэлэн болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.