Улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь бидэнд тараагаад, халамжлаад өг гэж гуйгаагүй...

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

ҮНЭГҮЙ ЛАВ БИШ...

Найзууд хоорондоо
- Манай хэн үнэгүй юманд ёстой нугасгүй ш дээ! Үнэгүй архи, үнэгүй хүүхэн гээд л...гэж ашигч нэгнийгээ шоолон хөхрөлддөг явдал эрчүүдэд бараг бүгдэд нь л бий. Эхэндээ энэ үйл явдал ховорхон тохиолдох нүдний гэм байсан бол өнөөдөр бүр энгийн үзэгдэл мэт манай нийгэмд хэвшжээ.

Гэр хороололд амьдардаг зарим нэг нөхөд ҮНЭГҮЙ АМЬДРАХ гэж үзнэ. Байж болох хамгийн бага, болвол 20 шуудай нүүрсээр нэг өвлийг давах гэж үзнэ. Бензин хамгийн бага иддэг Prius машин хөлөглөнө. Гэсэн атлаа хамгийн бага зардлаар, болвол бүр огт зардалгүй амьдрах юмсан мөрөөднө. Зарим залуучуудтай ярилцаж байх нь ээ

- Амьдрал хэцүү байна п... Улам л бэрх болоод байна гэх. Мөртөө АРХИ ДАРС, шинэ загварын гар утсанд мөнгө үрэхээ юман чинээ бодохгүй амьдрана. Мэдээж амьдралынхаа төлөө яс зүтгэж байгаа ухаалаг нэг нь бий, харамсалтай нь цөөн. СУРЧ БОЛОВСРОХ, ХЭЛ СУРАХ-ыг юман чинээ тоохгүй. Гэтэл өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр, улсын зардлаар гадаадын их дээд сургуульд сурах боломж нь өөрөө хэлний анхан шатны мэдлэгтэй байхыг шаарддаг. Залуучууд хэлний шалгалтандаа л бүдрээд байдаг болохоос ийм тэтгэлэг улсад, яаманд хэдэн зуугаараа ирдэг гэх.

Гэтэл амьдралын хууль өөрөө ҮНЭТЭЙ байх зарчимтай. Хамгийн бага ч болтугай, чи амьдарч л байгаа бол ямар нэг зардал, өртөг гаргаж байж л амьдрана. Үгүйдээ л гэхэд хоол унд идэж, ядаж орох оронтой байхын тулд нэг Монгол гэр худалдаж авахад мөнгө хэрэг болно. За тэгээд их сургуульд сурах, адаглаад хичээлдээ явахад ч автобусны мөнгө хэрэг болно.

Америкт амьдардаг хамаатны эгчийн маань яриа санаанаас ер гардаггүй юм.- 10 жилийн өмнө Монгол явлаа. Хамаатныдаа очлоо. Хүү нь гээд нэг залуу ажилгүй гээд зурагт үзээд хэвтэж байна. 5 жилийн өмнө дахиад Монгол явлаа. Тэднийд очлоо. Нөгөө залуу яг

тэр хэвээрээ ажилгүй гээд л ууж идээд сууж байх юм. Өнгөрсөн жил Монгол явахдаа дахиад хамаатныдаа очлоо. Нөгөө залуу жаахан хөгширчихсөн, ажилгүй гээд л компьютер тоглоод сууж байх юм. Яаж амьдраад, болоод бүтээд байдаг юм ёстой бүр ухаан алдаж унамаар! гэж...

Гэтэл сая УИХ тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэх шийдвэр гаргав. Наагуур нь харвал баахан хөгшдийн магнайг тэнийлгэх шийдвэр. Цаагуураа бол сонгогчдын саналыг урьдчилаад мөнгөөр худалдаад авчихаж буй башир арга. Бүр цаагуураа бол Хаан банкны тодорхой хувийг төрийн мөнгөөр авах гэсэн улс төрчдийн том наймаа. Нэг сумаар 3 туулай. Догь биз! Гэхдээ энэ луйварыг шалгах улс нь шалгаад эдэнтэй хариуцлага тооцно гэж найдаж байна!

Эргээд гол асуудалдаа оръё. Гол асуудал бидэнд өөрсдөд маань байна. Авсан зээлээ улсаар төлүүлнэ гэдэг яав ч ЗӨВ БИШ үйлдэл! Үнэгүй юм гэж энэ дэлхийд нэгээхэн ч үгүй. Улс үнэгүй юм амлаж байгаа бол дээр бичсэн шиг ардаа ямар нэг давхар санаатай, хожоотой наймаа хийж байгаа хэрэг. Гэтэл ахмадуудад хүртэл зээл ав, дараа нь УЛС ТӨЛЧИХНӨ гэсэн муу зуршил суулгаж байгаа нь бүр хортой үзэгдэл! Гэтэл яагаад ахмадууд

- Энэ зээл бол миний хувийн асуудал. Улсын татварын мөнгөөр хувь хүмүүсийн зээлийг тэглэхийг эсэргүүцэж байна гэж дуугарахгүй эсрэгээрээ

- Зээл аваагүйд нь бас мөнгө өг гэж жагсаад байгаа юм бэ!!!

Миний ээж ч гэсэн зээлтэй. Гэхдээ саяын үйл явдалд нэг их таатай хандаагүй.

- Яагаад ингэж байгаа юм бэ? гэж надаас асуухад үнэндээ хэлэх үг олдсонгүй. Өнөөдөр бидний амьдрал хүнд байгаа, ядуу байгаа, боломж тааруу байгаа. Ийм үед төр ахмадууддаа, залуусдаа, ээж нарт тусалж болно. Гэхдээ үнэгүй лав биш. Зүгээр л эдийн засагаа дээшлүүлж, энэ хэдэн ард иргэдээ ажлаар ханга, хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжийг нь бүрдүүл. Тэр чинь л ЖИНХЭНЭ БЭЛЭГ. Түмэн олон төрөөсөө илүү ч үгүй, дутуу ч үгүй ийм л юм хүсч байгаа. Түүнээс улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь бидэнд тараагаад, халамжлаад өг гэж гуйгаагүй. Туслах нэрээр улсын мөнгөөр хувь хүмүүсийн өрийг тэглэхийг би лав дэмжихгүй байна. Бүр үзэн ядаж байна. Бид хэрээс хэтэрсэн үнэтэй амьдрахыг хүсээгүй. Гэхдээ бас ҮНЭГҮЙ ЛАВ БИШ...

А.Миеэгомбо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.17.73) 2020-01-17 17:56
      • 0
      • 0

      Хэний захиалгаар юу бичээд байгаа новш вэ 1 удаа л тэглэж байгаа ш дээ

      Хариулах

    • Зочин

      (202.170.68.38) 2020-01-27 10:48
      • 0
      • 0

      chi yamar olon yum bichdiin. Hugshin hun bur l ingej bodoj bgaashd yaagaad mungu taraaj bgaan uls eh ornii ediin zasag hoich uee boddoggui ta nar shig iim un egui yumand durtai garuud uuriin hols huch hudulmuruuruu ajillaj amidarch bgaa hun bur l ingej bodoj bgaa za. Tenegee bitii gaihuul.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.135) 2020-01-14 00:49
      • 0
      • 1

      Нэг л удаа тэглэнэ гэсэн шд юун ч сүртэй юм,нэг их цэцэрхсэн улс л байх юм.Надад тэтгэврийн зээл 2,3 сая төгрөг байгаа,энийг чинь төлж өгье гээд байхад би одоо үгүй ээ өөрөө төлнө гэх юм уу хаашаа юм

      Хариулах

    • ahmad nastan

      (66.181.186.32) 2020-01-13 17:01
      • 1
      • 0

      bi zeeltei gehdee teglehiig demjihgui bgai ternii orond tetgeweriig gaigui sain nemj ugsun n deer baisiin

      Хариулах