Бээжин Хятадад ажиллаж буй Америкийн сэтгүүлчдийн ажиллах эрхийг цуцалжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 18-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид Хятадад ажиллаж буй Америкийн хэвлэл мэдээллийн 3 том байгууллагын сэтгүүлчдийн тус улсад ажиллах эрхийг нь цуцалж, Хятадаас гарахыг шаардсан байна.

Америкийн New York Times, Washington Post болон Wall Street Journal хэвлэлд ажилладаг сэтгүүлчид тэр дундаа 2020 онд Хятад дахь хэвлэл мэдээллийн салбарт ажиллах мандатных нь хугацаа дуусч байгаа сэтгүүлчид мандатаа 10 өдрийн дотор хураалган, Хятадын нутаг дэвсгэрээс гарах ёстой болжээ. Сүүлийн жилүүдэд Бээжин гадаадын сэтгүүлчдэд 12 сарын хугацаатай ажиллах виз олгож байсан ба Хятадын эрх баригчдын гаргасан шийдвэрийн дагуу чухам хэдэн сэтгүүлч нутаг буцах нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Түүнчлэн мандатаа хураалгасан сэтгүүлчид их газрын Хятадаас гадна Хонгконг болон Макаогийн тусгай захиргааны бүсэд мөн адил сурвалжлага бэлтгэх эрхгүй болох аж. Өнгөрсөн сард Бээжин Wall Street Journal сонины сэтгүүлчид коронавирусын халдварын тухай нийтэлсэн мэдээндээ БНХАУ-ыг доромжилсон гэж үзэн, тэдгээр сэтгүүлчдийг Хятадаас явахыг шаардсан юм. Үүний хариуд Америкийн эрх баригчид Бээжин хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна хэмээн шүүмжилж, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог хоёр дахин цөөлөх шийдвэр гаргасан билээ.

China to expel New York Times, Wall Street Journal and Washington Post reporters-н зурган илэрц

Түүнчлэн АНУ-д үйл ажиллагаа явуулах Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд офисын талбай худалдан авах эсвэл түрээслэхдээ АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой болсон ба байгууллагынхаа хүний нөөцийн мэдээллийг тогтмол тайлагнах шаардлагатай болжээ. Тэгвэл Хятад дахь Voice Of America, New York Times, Wall Street Journal, Washington Post, Time зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хүний нөөц, санхүү, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ Хятадын засгийн газарт бичгээр мэдүүлэх шаардлагатай болоод байна.

Бээжингийн эрх баригчдын гаргасан шийдвэрийн тухайд дээрх байгууллагуудын удирдлагууд дэлхий нийтэд халдварт өвчин тархаад байгаа энэ цаг үед олон нийтэд үнэн зөв, ил тод мэдээ мэдээлэл хүргэх ёстой сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаад харамсч буйгаа илэрхийлээд байна. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:14
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах