Мексикт хот тохижилт, цэвэрлэгээний 40 гаруй ажилтан COVID тахлаар нас баржээ

Twitter Print
2020 оны 06-р сар 12-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Мексикийн нийслэл Мехико хотын тохижилт, үйлчилгээний ажилтнууд гашуудан, шантарч эхэлжээ. 

Тодруулбал, тус улсад коронавирусын тахал өргөн хүрээг хамарч, гудамжны хогийг цэвэрлэдэг 40 гаруй ажилтан тахал тусч, нас баржээ. Хүндрэлтэй нөхцөл байдалд ажлаа үргэлжлүүлэн хийж буй ажилтнууд эрх баригчдыг хүндрэлтэй нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангахыг шаардаж байгаа аж. 

Мексикт коронавирусийн халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын дундуур бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 133974 тохиолдол болж, 16 мянга орчим хүн тахлын улмаас нас барсан байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.