Монголчууд хоногт дунджаар 9.2 цаг унтаж, 3.3 цаг ажил хийж, 6 минут спортоор хичээллэж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 12-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хоногийн 24 цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэдэг сонирхолтой үзүүлэлтийг хэмжихээр Үндэсний Статистикийн хороо (ҮСХ) тодорхой давтамжийн дагуу судалгаа явуулдаг. 

 

Тэд 2000, 2004, 2007, 2011, 2015 онуудад энэ төрлийн судалгаа явуулж байсан бол хамгийн сүүлд 2019 онд хийсэн судалгааны дүнгээ танилцуулаад байна. Цаг ашиглалтын талаарх 2019 оны судалгаанд сонгогдсон 4,000 өрхөөс 3,972 нь судалгаанд бүрэн хамрагдаж, хамрагдалтын түвшин 99.3%-тай гарсан байна. Судалгаанд хамрагдсан өрхөд 12 ба түүнээс дээш насны нийт 9,820 хүн бүртгэгдсэнээс 6,312 (цаасан асуулга нөхсөн 6,110, гар утасны аппликейшн ашиглаж нөхсөн 202) нь өдрийн тэмдэглэл хөтөлж, хамрагдалтын түвшин 64.3%-тай байжээ.

Судалгаанд хамрагдсан өрхүүд нь Улаанбаатар болон найман аймгийн төлөөлөл байна. Судалгааг 2019 оны 3, 6, 9, 12-р саруудыг хамруулан хийжээ. Ингээд судалгаанаас гарсан сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулъя. 

1. Монголчууд хоногт дунджаар 9.2 цаг унтаж, 3.3 цаг ажил хийж, 6 минут спортоор хичээллэж байна

Мэдээж дараах үр дүн нь судалгаанд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны 6,312 хүний амьдралын хэмнэлийг дундажлан харуулсан гэдгийг бодолцох хэрэгтэй.

2. Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийн цаг эрчүүдийнхээс 2-3 дахин их хэвээр байсаар байна

Цаг ашиглалтыг судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсээр нь салгаж өмнөх судалгаануудтай харьцуулбал дараах байдал ажиглагдаж байна. Харьцуулалтаас харвал, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэх цаг эрэгтэйчүүдийнхээс 2-3 дахин их хэвээр байсаар байна. 

3.  30-39 насны эрчүүд хамгийн олон цагаар хөдөлмөрлөж байна

 

Нас, хүйсийн онцлогоос хамаарч 30-39 насны эрчүүдийн хөдөлмөр эрхлэх цаг бусад нас, хүйсийнхнээс хамгийн өндөр байна. Тэд өдөрт дунджаар 5.75 цаг хөдөлмөр эрхэлж байна. Мөн насны онцлогоос хамаарч 12-19 насныхны хувьд унтахаас гадна хамгийн их цагаа зарцуулж байгаа зүйл сурах үйл явц байгаа юм. Ингэхдээ охид хөвгүүдээс өдөрт дунджаар 6 минутаар илүү хугацааг суралцах үйл хэрэгтээ зарцуулж байна.

4. Аймгийн төвийнхөн хамгийн их унтдаг

 

Судалгааг явуулахдаа Улаанбаатар хот болон найман аймгийн иргэдийг хамруулсан талаар дээр дурдсан. Тэгвэл хүмүүсийн амьдралын хэмнэлийг байршлаар нь салгаж харуулбал, аймгийн төвд амьдарч байгаа хүмүүс унтахдаа хамгийн их хугацааг буюу 9.5 цагийг зориулж байгаа бол хамгийн бага унтдаг хүмүүс нь хөдөө амьдарч байна. 

Эх сурвалж: ҮСХ 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (77.57.6.174) 2014-03-11 04:23
      • 0
      • 0

      элбэгдоржийн нуруу өвдсөн гэдэг үнэн үү одоо цаг нь болсон баймаар юм

      Хариулах

    • Зочин

      (77.57.6.174) 2014-03-11 04:22
      • 0
      • 0

      СОДНОМЦЭРЭН ЧИ ЯАГААД ДУУГАА ХУРААВ ХОРТ ХАВДАР ТУСАВ УУ ЯАВ ЧИ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АРД ТҮМНЭЭС ЛУЙВАРДСАН ГОЛ ЭТГЭЭД,ЧИ МУУ ҮХЛЭЭР ҮХЭХ ЕСТОЙ ХҮН ЧИ ШУУ

      Хариулах

    • Зочин

      (77.57.6.174) 2014-03-11 04:19
      • 0
      • 0

      СОНГУУЛИЙН ЕРЭНХИЙ ХОРООГ ТАТАН БУУЛГАЯ ЗАЛЬТ ШАР ҮНЭГ ШИГ ДАРГАЭ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БОЛОВОО СЕХ ХОРООГ ТАТАН БУУЛГА ТЭНД ДАНДАА АН-ЫНХАН БҮГД БУГШСАН БАЙНАЭ МАН УНТААД Л БАЙ ЗАЛЬТ ШАР ҮНЭГ ЧИ ЛУУЛНА ДАА 100 ХУВЬ

      Хариулах