
Монгол улсын цаасан мөнгөн дэвсгэртийн дундаж насжилт 2.8 жил байгаа тухай Монголбанк мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсын мөнгөн дэвсгэртийн насжилт харьцангуй богино байгаа аж. Хэдийгээр Сар шинийн баярын үеэр шинэ мөнгөн дэвсгэрт жил бүр хамгийн их эрэлттэй байдаг боловч энэхүү хэрэглээнд зориулж шинээр мөнгөн дэвсгэрт хэвлүүлдэггүй юм байна. Мөнгөн дэвсгэрт шинээр хэвлүүлэх эсэх асуудлыг мөнгөний нөөц болон насжилтаас хамаарч шийддэг ажээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэрэглээнд нэг төгрөгөөс 20 мянгатын дэвсгэрт хүртэл нийт 11 төрлийн цаасан мөнгөн дэвсгэрт ашиглаж байна. Эдгээр мөнгөн дэвсгэртийн шинэчлэл 1993 оноос эхэлж, 2006 онд хамгийн сүүлд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Харин 1995 онд 5 мянга болон 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байдаг байна.
Түүнчлэн мөнгөн дэвсгэртийг өндөр нууцлалтайгаар, олон улсын стандартын дагуу хэвлүүлэх зардал нь олон улсын валютын хөдөлгөөнөөс хамаарч харилцан адилгүй байдаг боловч хэвлэх зардал нь өндөр байдаг аж.
Мөн иргэд ямар ч шимтгэл хураамжгүйгээр хуучин дэвсгэртээ банкинд хандаж солиулах боломжоор хангагдсан байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.