Г.Аюурзана: Яг үнэндээ цус бол юу ч биш

Twitter Print
2019 оны 11-р сар 13-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

“Ард түмнийг нь устгахын тулд түүхийг нь эхлээд устга. Түүхийг нь устгасаныхаа дараа өв соёлыг нь устга. Соёлыг нь устгахын тулд хэлийг нь үгүй болго” гэдэг үг байдаг.

Өнөөдөр бид өвөрмонголчууд илүү хятад маягийн, буриадууд илүү орос маягийн болж байгааг харж байна. Буриад хүмүүс буриад хэлгүй болсон нь буриад биш болоход нь нөлөөлж байгаа. Өвөрмонголын зарим мужуудад ямар ч монгол хэлгүй хүмүүс байна. Тэд өөрсдийгөө монгол гэж ярьдаг боловч монголоороо ярьж чаддаггүй. Нэгэнт хэл байхгүй болчихоор тэнд монгол гэдэг ойлголт байхгүй болчихож байгаа юм.

Бид өнөөдөр цэвэр цусны талаар их ярьж, бичих болж. Яг үнэндээ цус бол юу ч биш. Монгол цус бусад цуснаас өөр биш. Хятад юмуу герман хүний цус өөр хоорондоо ондоон байх ямар ч боломжгүй. Монгол гэдэг ойлголтыг бий болгож байгаа зүйл нь цус биш оюун санаа. Монголыг авч үлдэх боломж бол Монгол хэл.

Нэг үе хүмүүс хошуураад л хүүхдүүдээ хятад сургуульд өгдөг байсан. Харин одоо больсон юм шиг байна лээ. Тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг ажиглаж байхад бүгд англиар ярьж байх жишээтэй. Монгол хэлээр л ярьдаггүй бол тэр хүн монгол хүн биш. Аав нь, өвөө нь цэвэр монгол хүн байлаа ч гэсэн тэр хүн монгол хэлээр л ярихгүй бол монгол хүн биш. Тийм болохоор бид хэл гэдэг зүйлдээ маш болгоомжтой, анхааралтай хандах ёстой. Хэрэв бид хэлээ алдвал соёлоо алдана. Соёлоо алдвал үүх түүх гэж хичнээн яриад ч нэмэргүй.

Зохиолч Г.Аюурзана "Бөөгийн домог" номын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгнээс...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.