Сэтгэл гутрал бол гэдэс, зүрх, толгой өвддөгтэй яг адилхан өвчин

Twitter Print
2022 оны 06-р сар 28-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл гутралаар өвчилсөн хүнийг ер нь залхуу, арчаагүй гэж их өөлдөг юм байна. Зүв зүгээр, эрүүл саруул хүн мэдээж бохир муухай гэрт суухыг хүсэхгүй, ус цасанд орохгүй, өөрийгөө арчлахаа болино гэж байхгүй. Сэтгэл санаа нь хэвийн хүн огцом жин нэмтлээ хоол идэхгүй. Ийм үйлдлийн ихэнх нь сэтгэл гутралтай холбоотой байдаг.

Сэтгэл гутрал бол гэдэс, зүрх, толгой өвддөгтэй яг адилхан өвчин. Биеийн өвчнийг зүгээр гэж бод, маяглаад бай гээд эдгээдэггүйтэй адилхан сэтгэлийн өвчнийг хүчээр алга болгож болохгүй гэдгийг ойлгох уг нь хэцүү биш. Сэтгэл гутралын үед тархинд аз жаргал, таашаалын гормон ялгаруулдаг окситоцин, допамин гэх мэт бодис бараг үгүй болно. Энэ бодисгүй бол гормоны тэнцвэрт байдал алдагдана, бие ядарч сульдана, юу ч хийх чадалгүй, эрч хүчгүй болно.

Бид сэтгэл санаагаар унахаараа яагаад ихэвчлэн орон дээрээ хэвтэж, унтдаг гэж бодож байна? Аз жаргалын гормон чинь байхгүй болохоор бие ядраад байгаа хэрэг. Тэгвэл сэтгэл гутралтай хүний хувьд өдөр бүр, байнга яг тийм байдаг. Юу ч хийх хүсэлгүй, сонирхолгүй, чадал ч байхгүй, бие нь байнга ядрана. Юун гэр цэвэрлэх, хоол хийх, үсээ угаах, дасгал хийх. Тэр бүхэн сонин биш. Яг ийм байдалд байхад нь хүмүүс урам, дэм өгөхийн оронд арчаагүй, залхуу, тэнэг, тэвчээргүй, сэтгэлийн хатгүй гэж өөлөөд байвал сэтгэл гутралыг нь улам дордуулна уу гэхээс яагаад ч тус болохгүй.

Хатуу ч гэсэн үнэн үг, зөв шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй, шалчгар малчгар гэсэн нэг тийм бүдүүлэгдүү, сэтгэлзүйн мэдлэггүй байдлаараа түрий барьдаг үе одоо ард хоцорсон шүү дээ. Бусдыг ойлгодог, ядаж ойлгох гэж хичээдэг, өөрөөсөө өөр хүний өнцгөөр сэтгэж чаддаг байх амьдралын зайлшгүй шаардлага, чадвар болоод байна.

Тиймээс дараагийн удаа хэн нэгнийг хиртэй үсээ овоолоод боочихсон явж байгааг, гэр орон бүх юм нь ундуй сундуй байхыг, огцом жин нэмээд нүүрээр нь юм туурчихсан байхыг харвал юун түрүүнд өөртөө арчаагүй юм бэ, энийгээ тэрийгээ янзлаач гэхийн оронд яг юу туулаад, юу мэдрээд байгаа юм бэ гэдгийг нь асуухыг хичээгээрэй. Яг ийм үед сайн санасан ч буруу илэрхийлсэн үг хүртэл зовлон нэмдэг юм шүү!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.