Япончууд КОВИД-19 өвчний эмчилгээнд Ремдезивир эмийг баталлаа

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрх баригчид вирусын эсрэг үйлчилгээтэй Ремдезивир эмийг КОВИД-19 өвчний үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн бол энэ долоо хоногт Японы эрх баригчид Ремдезивир эмийг коронавирусын халдварын үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Америкийн Гилиад компани Ремдезивир эмийг анх Эбола вирусын эсрэг эмчилгээнд зориулан бүтээсэн юм. Тус компанийн мэдээлснээр Ремдезивир эмийг хэрэглэснээр КОВИД-19 өвчтэй иргэдийн биеийн байдал сайжирч байсан ба Ремдезивир эмийг хэрэглэсэн нийт өвчтөнүүдийн 50 гаруй хувь нь эмнэлгээс хоёр долоо хоногийн дотор гарч байсан аж.

Ремдезивир эм КОВИД-19 өвчний эсрэг үр нөлөөтэй байгааг илтгэх бодит баримт байхгүй байгаа ч дэлхий даяараа коронавирусын цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед тус эм олон улсын сонирхлыг ихээр татаад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.20.204) 2014-02-03 20:03
      • 0
      • 0

      Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, холестриныг бууруулан, судасны бөглөрлийг арилгаж, хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Мөн ЦЭТогтолцоотой холбоотой эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. 96665038

      Хариулах