Хелен Бакли - Бяцхан хүү \Сургамжит өгүүллэг\

Twitter Print
2020 оны 11-р сар 29-нд 18:26 цагт
Мэдээний зураг,

Бяцхан хүү шинэ сургуульд шилжиж иржээ. Нэгэн удаа:

Багш: -Өнөөдөр бид зургийн хичээлээр зураг зурна.

-Ямар сайхан хэрэг вэ гэж бяцхан хүү бодлоо.

Тэрээр бүх төрлийн зүйл зурах дуртай байв.

Арслан, бар, тахиа, үхэр, галт тэрэг ба завь...

Тэгээд хайрцагтай өнгийн харандаагаа гаргаж ирээд зурж эхлэв.

Гэтэл багш: -Хүлээгээрэй! Эхлэх цаг болоогүй байна! гэв.

Хүү бүгд бэлэн болох хүртэл хүлээв. Багш зурж болно гэж хэлээд, бүгдээрээ цэцэг зураарай гэв. Ямар сайхан юм бэ? Би цэцгэнд үнэхээр их дуртай гэж бяцхан хүү бодлоо. Ягаан, улбар шар, цэнхэр өнгийн харандаа аваад зурж эхлэв.

Багш "Хүлээгээрэй!" Би чамд яаж зурахыг зааж өгье гэв. Багш ногоон иштэй, улаан цэцэг зурав. Бяцхан хүү багшийнхаа цэцгийг харав. Дараа нь өөрийнхөө цэцгийг харав. Түүний зурсан цэцэг багшийнхаас илүү өнгөлөг сайхан байв. Гэхдээ тэр үргэлжлүүлж зурсангүй. Шинэ цаасан дээр багшийн цэцгийг дуурайлган зурлаа. Өөр өдөр

Багш: - Өнөөдөр баримлын шавраар бүтээл хийнэ.

- Ямар гоё юм бээ гэж жаахан хүү баярлав.

Тэрээр шавраар бүх төрлийн зүйлийг хийж чаддаг байв. Могой, хүмүүс, заан, хулгана, ачааны машинууд гээд л... Тэгээд шавраа бөөрөнхийлж, татаж, чимхэж эхлэв. Гэтэл багш:

-Хүлээгээрэй! Эхлэх цаг болоогүй байна! гэв.

Хүү бүгд бэлэн болох хүртэл хүлээв. Багш аяга таваг хийгээрэй гэв. Би ч гэсэн аяга таваг барих дуртай гэж бяцхан хүү бодлоо. Тэгээд зарим хэсгийг нь хийж эхлэв.

Гэтэл багш "Хүлээгээрэй!" Би хэрхэн хийхийг зааж өгье гэв. Багш яаж хийхийг хүүхэд болгонд үзүүлэв. Хүү зүгээр л шавраа нийлүүлж багшийн заасантай адил аяга хийв. Тэгээд тун удахгүй бяцхан хүү хүлээгээд сурчихсан, заасан зүйлээс илүүг хийх хүсэлгүй болчихсон байлаа. Тэр өөрийн бодсон зүйлийг хийж чадахаа больчихсон. Бүүр бодохоо ч больсон байв. Дараа нь түүний гэр бүл өөр хот руу нүүж өөр сургуульд явах хэрэгтэй болсон юм.

Шинэ багш: - Өнөөдөр бид зураг зурна" гэв. Хүү багшийг хүлээлээ. Гэхдээ багш юу ч хэлсэнгүй. Тэр зүгээр л өрөөгөөр тойрон алхав. Багш зурахгүй суух хүү дээр ирээд "Чи зурахыг хүсэхгүй байна уу?" гэж асуув. "Таныг зааж өгөхийг хүлээж байна. Би юу зурах вэ?" гэж хүү асуув. "Зурах дуртай зүйлээ зураарай" гэж багш хэлэв. "Тэгээд ямар өнгөөр зурах вэ?" гэж хүү асуув. "Ямар ч өнгө байж болно шүү дээ" гэж багш хэлэв.

Хүү зүгээр л ... ногоон иштэй, улаан цэцэг зурж эхлэв.

Монтессори хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.