Өвлийн Олимпийн наадмын түүхээс №10, 11

Twitter Print
2022 оны 01-р сар 28-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний спортын их баяр наадам болсон Олимпийн тоглолт дөрвөн жилд нэг удаа болдог билээ. Тэгвэл өнөө жил БНХАУ-ын Бээжин хотноо өвлийн Олимпийн ХХIV наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно.

“Бээжин-2022” өвлийн ХХIV наадмыг угтаж www.mongolcom.mn үндэсний мэдээллийн портал сайт өвлийн Олимпийн наадмыг цувралаар толилуулж байна. Мөн тус наадамтай холбоотой бусад сонирхолтой мэдээллийг та зөвхөн манай сайтаас үзээрэй.

“Гренобль-1968”

Өвлийн Олимпийн аравдугаар наадам 1968 оны 2-р сарын 6-наас 18-ны хооронд Францын Гренобль хотноо болжээ. Энэ удаа 37 орны 1158 тамирчин (эмэгтэй 202) 7 спортын 35 төрөл, зайд 105 медалийн төлөө өрсөлдсөн байна.

Спортын хөтөлбөрийн хувьд биатлоны 4х7.5 км-ийн буухиа гүйлтийн төрөл нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын уралдаанд Шведийн Тони Густафсон 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бол бусад төрөлд Австри, Канад, Норвеги, Итали, Чехословак, ЗХУ, ХБНГУ-ын тамирчид медалийн тавцанд гарчээ.

Тэшүүрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс баруун Германы Эрхард Келлер, Голландын Корнелис Веркерк, Норвегийн Фред Антон Майер, Шведийн Жонни Хёглин нар Олимпийн аварга болсон бол Норвеги 3 мөнгө, Голланд 2 мөнгө, 1 хүрэл, АНУ, Шведийн тамирчид 1 хүрэл медаль хүртэж хүчтэй өрсөлдөөн дунд явагдсан байна.

Бобслейн төрөлд Италийн баг 2 алтан медаль хүртсэн бол ХБНГУ, Австрийн 1-р багууд мөнгө, Румын, Швейцарын 1-р багууд хүрэл медалийн эзэн болжээ. “Гренобль-1968”-д Румын улс анхны Олимпийн медлиа ийнхүү авсан аж.

Олимпийн наадам бүрт хамгийн их сонирхолтой, ширүүн өрсөлдөөн дунд явагддаг уран гулгалтын тэмцээнд эмэгтэйчүүдээс АНУ, БНАГУ, Чехословак, эрэгтэй төрөлд Австри, АНУ, Францын тамирид эхний гурван байрт орсон бол хос гулгалтын төрөлд ЗХУ-ын Людмила Белоусова, Олег Протопопов нар алтан медаль хүртэж Олимпийн хошой аварга болжээ.

Мөнгө, хүрэл медалийг ЗХУ, ХБНГУ-ын хос гулгагчид хүрсэн байна. “Гренобль-1968” өвлийн аравдугаар наадмын баатраар Францын уулын цанын тамирчин Жан Клод Килли тодорч хурдтай буулт, туг сүлжилт, жайнт слалом гэсэн гурван төрлөөс алтан медаль хүртжээ.

Энэ Олимпоос эхлэн Герман улс зүүн, баруун хоёр хуваагдаж тусдаа оролцдог болсон. Тэд 1992 он хүртэл энэ хэвээр оролцож Францын Албертвилль хотноо болсон өвлийн Олимпийн наадамд нэгдсэн Германы туган дор жагссан аж.

“Гренобль-1968” өвлийн Олимпийн аравдугаар наадмаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

6

6

2

12

2

ЗХУ

5

5

3

13

3

Франц

4

3

2

9

4

Итали

4

0

0

4

5

Австри

3

4

4

11

6

Голланд

3

3

3

9

7

Швед

3

2

3

8

8

ХБНГУ

2

2

3

7

9

АНУ

1

5

1

7

10

Финланд

1

2

2

5

11

БНАГУ

1

2

2

5

12

Чехословак

1

2

1

4

13

Канад

1

1

1

3

14

Швейцарь

0

2

4

6

15

Румын

0

0

1

1

Өвлийн Олимпийн наадмын түүхээс №11

“Саппоро-1972”

Олимпийн наадмын түүхэнд Япон улс тивдээ анхдагч нь болсоор байсан билээ. Наран улс Ази тив анх удаа буюу 1964 онд Токио хотноо зуны Олимпийн XVIII наадмыг зохион байгуулж байсан бол 1972 онд Саппоро хотод өвлийн Олимпийн XI наадмыг шар тивд анх удаа зохион байгуулах эрхийг авч байлаа. Мөн Азийн улсуудаас Өвлийн Олимпийн анхны алтан медалийг Японы цанын тамирчин Юкио Касаяа хүртэж түүхэнд өөрийн нэрийг үлдээсэн аж.

“Саппоро-1972”-т 35 орны 1006 тамирчин (эмэгтэй 206) 8 спортын 35 төрөл, зайд 105 медалийн төлөө өрсөлдсөн байна. Цанын спортын тэмцээн өрсөлдөөнтэй болж Швейцарын Марие Терез Надиг хоёр алтан медаль хүртсэн бол гүйлтийн цанын төрөлд ЗХУ-ын Галина Кулакова гурван алтан медаль, мөн ЗХУ-ын Вячеслав Веденин гүйлтийн цанаар хоёр алтан медаль хүртэж Олимпийн наадмын “Од” тамирчид болжээ. Тэшүүрийн 1500, 5000, 10000 метрийн зайд Голландын Ард Шенк гурван алтан медаль хүртэж “Саппоро-1972”-ын баатраар нэрлэгдсэн аж. Харин трамплиний 70 метрийн харайлтанд зохион байгуулагч орны Юкио Касаяа, Акицүгү Конно, Сейжи Аочи нар алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж нэгэн өвөрмөц амжилт болсон байна. Уран гулгалтын тэмцээнд эмэгтэйчүүдээс Европ, Дэлхийн аварга Австрийн Биатрикс Шуба, эрэгтэйчүүдээс Чехословакийн Ондреж Непела, хос төрөлд Ирина Роднина, Алексей Уланов нар Олимпийн аварга цол хүртжээ.

“Саппоро-1972” өвлийн Олимпийн арваннэгдүгээр наадмаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ЗХУ

8

5

3

16

2

БНАГУ

4

3

7

14

3

Швейцарь

4

3

3

10

4

Голланд

4

3

2

9

5

АНУ

3

2

3

8

6

ХБНГУ

3

1

1

5

7

Норвеги

2

5

5

12

8

Итали

2

2

1

5

9

Австри

1

2

2

5

10

Швед

1

1

2

4

11

Япон

1

1

1

3

12

Чехословак

1

0

2

3

13

Польш

1

0

0

1

14

Испани

1

0

0

1

15

Финланд

0

4

1

5

16

Франц

0

1

2

3

17

Канад

0

1

0

1

М. Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.