Кока Коланы аюулт үр дагавар

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

“Кока Кола” гэгч хийжүүлсэн, амтат ундааг ууж үзээгvй хүн гэж Монголд бүү хэл дэлхий дээр байхгүй гэвэл хэтрүүлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хүний уух дуртай “Кока Кола” нь та бидний амаа олохгүй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой байдаг ажээ. Юуны өмнө танд Коланы найрлагын талаар сонирхуулъя.

1886 онд Жон С.Пембертон гэгч эмч анх энэ ундааны найрлагыг гаргасан байдаг. “Кока Кола”-ны 90 хувь нь хийжүүлсэн ус, тvлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бvрддэг /нэр нь хаанаас үүссэн нь ойлгомжтой болж байгаа байх/.

Мөн энэ ундааны 1 хувийн найрлага нь «Мерхандиз-7» гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хүн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна. Коланы найрлагад ордог фосфорын хvчлийн рН нь 2.8 болохоор хүний хумсыг дөрвөн өдрийн дотор бүрэн хайлуулах чадалтай. Цаашилбал… цаашилбал бүр ч аймшигтай: АНУ-ын олон мужуудад замын цагдаа нар машиндаа үргэлж 2 галлон буюу 7.2 литр Кока Кола авч явдаг ажээ. 

coke for cleaning-н зурган илэрц

Шалтгаан нь тун энгиийн бөгөөд аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгахын тулд тэр. Кока Колатай аяганд үхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно. Зэвэрсэн хэсгийг арилгахын тулд Коланд дүрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай. Сонирхуулахад яг энэ шалтгааны улмаас АНУ-ын байкерууд байнга мөн л Кока колаг уух биш зэв арилгахын тулд авч явдаг ажээ.

coke for cleaning-н зурган илэрц

Халаалтын батерейны зэвийг арилгахын тулд дээр нь нэг лааз Кола асгахад дээр өгүүлсэнтэй адил урвал явагдаж зэв арилах юм байна. Зэвэнд идэгдээд эргэхгүй байгаа боолтыг суллахын тулд мөн л коланд дэвтээсэн алчуураар боон, хэдэн минут байлгасны дараа эргүүлэхэд болох аж. Барууны орнуудад Кока Кола тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна.

Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар Кока Кола мэтийн хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчvvдийнхээс илvv байдгийг тогтоожээ. Түүнчлэн 2004 оноос АНУ-ын бүх шатны сургуулиуд дахь ундааны машинд бүх төрлийн хийжүүлсэн ундааг худалдахыг хоригложээ. Туршилт: Нэг стакантай коланд хүүхдийн сүүн шүд хийгээд долоо хоноход паалан нь арилж, харин сар байлгахад үйрч унасан байжээ. 

coke danger-н зурган илэрц

Нэг литр Кока Кола төрлийн ундаанд 300 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий. Гэтэл насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгvй гэж vздэг ажээ. Yр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэж болзошгvй байдаг аж.

Түүнчлэн Кока Кола мэтийн хийжvvлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хvргэж болзошгvйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь маш хүндээр тусдаг ажээ. Мөн хийжүүлсэн ундаанд агуулагддаг фосфорын хvчил нь бөөрний чулуу vvсэхэд «эерэгээр» нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна.

coke danger-н зурган илэрц

Дэлхийн маш олон оронд Кока Кола мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хүн амиа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ. 355мл-ийн нэг лааз саванд 39гр нүүрс ус, 50гр сод, 140гр калори найрлагатай байдаг. Байгалийн амтлагчийн жор: Кока Коланы амтлагчдийн жор нь үйлдвэрлэгчдийн нууц хэвээр байгаа.

Анхны жорын хувилбар нь "Suntrust" банкинд 86 жилийн турш хадгалагдсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд Атлантагийн дэлхийн "Кока Кола" музейд олны хуртээл болгосон байдаг. Ийм л аюултай ундааг бид өдөр тутамдаа шахуу хэрэглээд байгаа нь ямар сөрөг үр дүнтэй талаар цөөхөн хэдэн баримт дурьдлаа. 

Д.Энхнаран 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.