БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын ЭСЯ өнөөдөр буюу 5 дугаар сарын 25-наас визний журмаа шинэчилсэн талаар тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв. 

Шинэчилсэн журамд дараах зүйлсийг санамж болгосон байна. Үүнд:

  1. Виз мэдүүлгийн маягтад зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз олгохоос татгалзах шалтгаан болж,  тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.

  2. Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгөх тохиолдолд болон визний хууль бус үйлдэл зэрэг нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдийг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулалт хийнэ. Ингэхдээ БНСУ-ын визний журам (удирдамж)-ын дагуу “хязгааргүй”-гээр визний мэдээллийн нэгдсэн системд байрлуулж БНСУ-ын хилээр нэвтрэхийг хязгаарлана.

  3. Иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг БНСУ-ын талаас олгох бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Ингэхдээ бичиг баримтын хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сар хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.

  4. Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасаж болно.

  5. Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.

  6. Виз мэдүүлэхээр бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж (шалгаж) дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй.

  7. Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаа үлдсэн байх,

  8. Виз олгосон боловч хилээр нэвтрэх нөхцөлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно хэмээн тус тус шинэчилэн тусгажээ. 

​Визний шинэчилсэн журамтай ЭНД дарж танилцана уу. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.