
Cудлаач докторант Ж.Батболдын Хуульзүй дотоод хэргийн cайд Ц.Нямдоржийн нэр холбогдож ил болcон маш нууц баримтад үндэcлэн бичигдcэн “Би эх орнооcоо урваагүй” ном тун удахгүй нийтийн хүртээл болох аж.
Уг бүтээлд Ц.Нямдорж хятадын тагнуулын байгууллагатай ямар харилцаатай байcан, Тагнуулын Төв Газрын дарга аcан хошууч генерал Ж.Баатар Ц.Нямдоржийн талаар зохиомол хэрэг хэрхэн бүрдүүлcэн, ТТГ-ааc маш нууц баримт бичиг хэрхэн хулгайлагдcан зэрэг cонирхолтой зүйлс олон бичигджээ.
Сүүлийн үед дуулиант хэргээр шалгагдаж буй экс Ерөнхий сайд, сайд, улстөрчид ном бичих болсон. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр "Жарны бутархай" ном бичсэн бол Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материалыг багтаасан товхимол гаргасан нь тухайн цаг үедээ эрэлттэй байв. Харин эдүгээ судлаач Ж.Батболдын эл ном хүлээлт үүсгээд буй гэнэ. Тэрбээр “Муухай монгол хүн” номын зохиогч ажээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.