Хоолоор дамжсан хорт хавдар

Twitter Print
2013 оны 10-р сар 19-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Ходоод хогийн сав биш гэдгийг эмч нар аль эртнээс хэлж ярьж анхааруулж буй ч сүүлийн хэдэн жилүүдэд ходоодонд хийдэг “хог”-ны асуудал холбогдох албаныханд дийлдэхээ больжээ.

Үүний наад захын жишээ нь урд хөршөөс оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүн. Барс хүнсний худалдааны төвд хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаалдаг лангуунууд үй түмээрээ бий.

Урд хөршөөс воган воганаар нь оруулж ирдэг эдгээр хүнсний ногоо, жимс жимсгэнэд аюулгүй хүнсний баталгаа байна уу. Үүнээс гаднаас тэдний хаягдал болсон хүнсний ногоо, жимс жимсгэнийг ялгагчид бас бий.

Манайхны хэлж заншснаар “актлаад” хаясан жимс жимсгэнэ, хүнсний ногоог “олз” болгодог хүмүүс Барс захыг тойроод олон бий. Тэд ялзарч муудсан жимс, хүсний ногоог ялгаж уутлаад жижиглэнгийн үнээр зарж орхино. Мэдээж Барс захын жимс, хүнсний ногооны лангуу дээр буй бүтээгдэхүүний үнээр биш л дээ.

Гэхдээ тоос шороо болсон гудамжинд цаасан хайрцагаар лангуу хийсэн нөхдүүдийн гар дээрээс худалдан авалт хийдэг иргэд байдаг аж. Тиймдээ ч тэд өнөөдрийг хүртэл “оршин тогтоносоор” буй биз ээ.

Харин үүнээс гадна Улаанбаатар хотын энд тэндгүй байх хараа хяналтгүй мухлаг, түц, дэлгүүр гэсэн хаяг бүхий жижиглэнгийн худалдааны газрууд. Эдгээр дэлгүүрүүд ялангуяа түцнүүд чихэр жимс, жигнэмэг гээд ширхэглэж болох бүхнийг зардаг. Гэвч зарим нэг барааг хэдэн жилийн өмнө мэргээжлийн хяналын газраас хориглосон байдаг ч бахь байдагаараа зарагдаж л байдаг.

Тухайлбал хатаасан жимс,гурван ширхэгээр нь савласан ууттай хар чавга гэх зэрэг хятад бараа бүтээгдэхүүн. Үүнээс гадна хадгалах хугацаа нь тодорхойгүй, хэзээ үйлдвэрлэсэн нь бүү мэд болсонг ширхэгийг хятад бүтээгдэхүүнүүд захын дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байдаг.

Гэвч үүнд тавих хяналт байдаг эсэх нь бүү мэд. Ширхэгийн хямд төсөр амттай л бол дунд сургуулийн багачууд голдуу авах нь элбэг.

Сүүлийн хэдэн хоног БНСУ-ын хүнс үйлдвэрлэгчийн томоохон төлөөлөл болсон “Нунгшим” компанийн үйлдвэрлэдэг бэлэн гоймонгоос хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх бодис илэрсэн.

Гэтэл манай улсад аль эрт худалдаалагдаж эхэлсэн ч МХЕГ худалдаанд гарахаас нь өмнө дүн шинжилгээ хийсэнгүй. Эл бүтээгдэхүүнийг олны танил алдартай хүмүүс ээлж дараагаас сурталчилж “Хамгийн амттай нь Нонгшим бэлэн гоймон” хэмээн сурталчилж манайхан ч нэг хэсэгтээ л эл бэлэн гоймонгоор зоог барьж байсан биз ээ.

Гэтэл Солонгосчууд өнгөрсөн зун, зургадугаар сард  шалгалт хийж дээрх зөрчилийг нь илрүүлж тус компанид удаа дараа шаардлага хүргүүлэн анхааруулж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан учраас ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж асуудлыг шийдсэн байна.

Өдгөө Солонгос улсад тус гоймонгийн эсрэг аян явагдаж дэлгүүрүүдийн лдангуун дээрээс хурааж шууд устгалд оруулж буй аж.

Манай улсын тухайд шалгалт энэ тэр гэж сүр бололгүйгээр хортой гэдгийг нь мэдсэн ч өнөөдрийг хүртэл зарим дэлгүүрийн лангуун дээр хураалттай хэвээр байна. Холбогдох албаны хүмүүс нь 20-иодхон учраас бүх дэлгүүрээр явж  чадахгүй байна гэсэн тайлбар хийж буй.

Уг нь даргын тушаал гаргаж дэлгүүрийн эздүүд тус гоймонг худалдаалахгүй байхыг анхааруулж, худалдаалсан тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авна гэдгийг анхааруулж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаад л асуудлыг хялбархан шийдэж болох бус уу.

Гэтэл 20-хон хүн Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байх дэлгүүрээр бүгдээр нь орж чадахгүй байна гэх тайлбар хийж байгаа нь “Ариун явдал” мөн үү.

Цөөхөн ажилчидтайн буруугаас уу, хариуцлагагүй даргын буруугаас уу ямартай ч хоолоор дамжин ходоодонд “хорт хавдар” орсоор байх нь гэж ойлгож болох нь. Мэдээж заавал ид гэж ам руу чихээгүй л дээ. Гэхдээ мэдээлэл аваагүй, хор нөлөөг нь тэр бүр мэдэхгүй багачууд, мэдээ үзэх нь бүү хэл унтах ч зав олддоггүй барилга, уул уурхайн ажилчид “Хорт хавдар”-тай гоймонг “зооглож” л таарна.

Учир нь халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог “инстант” гэгдэх бүх төрлийн бэлэн гоймонг цельсийн 350-400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг бөгөөд бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдэг байна.

Нэг кг бэлэн гоймон тутамд 2,0-4,7 микрограмм “Benzopyrene” бодис агуулагддаг юм байна. Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.